ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 10 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 7

                         НУТАГТАА ХАМГИЙН МУУ НЭРТЭЙ  БОЛСОН БОДИТ ХҮНИЙ ТҮҮХ 

Бид цааш явсаар зам зуураа Баян хэмээх уулын хярд өвөлжиж байгаа дархад айлд түр саатав. Гэрийн эзэн малдаа явсан учир нүдээрээ инээсэн, инээд цалигиулсан дархад бүсгүй биднийг угтав.   Тохилог, жижгэвтэр дүнзэн байшингийн зуухны “бөөр” улайссан харагдана. Гал дээр буцлах цайны ааг хамар цоргино. Хониндоо явж ирээд галын дэргэд хөлөө ачин сууж  утас “маажиж” суугаа хүү зочид ирснийг ч үл тооно. Торомгор нүдтэй дунд сургуулийн байрын охин ээждээ тусалж, ирсэн хүмүүст  цай аялгална. Биднийг үдэж өгөхөөр яваа  нутгийн хүмүүсийг   гэрийн эзэгтэй шооч яриагаар ам таглах нь илүү сонихон санагдав. Гуниг үргээтэл цангинатал инээх дархад бүсгүй тэр орчныг сүлж байлаа. Ямарч будаг шунхгүй, час улаан хацартай, инээх тоолонд хацрынх нь хонхорхой тодорч, хөрслөг борхон царайнд нь тос даагаад нэн үзэсгэлэнтэй. Тайгад аялж явахдаа боломж л гарвал үүх, түүх сайхан хуучилдаг хүмүүстэй таван үг сольж, хотод ирээд түүнийгээ “хэлхэж”,  нэг  ч гэсэн хүнд мэдээлэл дамжуулахсан гэсэн далд хүсэл минь дотроос “гижгэдээд“ зүгээр үл суулгана. Хэн юу ярьж байна гээд чихээ сортолзуулна. Өөр зүйл бодоод заримдаа хүмүүсийн яриаг чихнийхээ хажуугаар урсгачихдаг хүн чинь тайгад очоод соргог гэж жигтэйхэн шүү. Улаан-Уул суманд очсон өдрөө  нутгийн хүмүүстэй хууч хөөрч суухад 2004-2012 онд сумынхаа ИТХ-ын төлөөлөгч, хурлын даргаар найман жил тасралтгүй ажилласан Д.Батбаяр гуай миний овоо хараанд өртсөн хэрэг. Энэ хүн тайгын олон нууцыг мэддэг ч бас тэр бүр дэлгэх дургүй юм шиг санагдаж байснаа ч нуух юун. Түүнийг Баянгийн хярд өвөлжиж байгаа айлын хойморт сууж байгаад түр гадаалахаар үүдрүү алхангуут дагаад л бослоо. Өндөр чацархуу биетэй,  том том алхдаг  хүн намайг гэрээс гарах гэж мунгинах зуур  аль хэдийнээ уулын  хяр  өөд алхаж яваа харагдлаа. Гүйх шахам хурдалсаар түүнийг гүйцэж ирээд л “Харууцтай газар юмаа, Хүнхэр, Улаан тайгын уулсын барааг  тольдож зураг дарахад ч урамтай юм” гээд газар сайн мэдэхгүй ч  яриа  өдөв. Тэрээр  “Ямар сайхан хангай гэж санана аа” гээд өтгөн хар хөмсөгөө атирав.  “Та нарын ирэх замдаа харж байгаа байгаль бол ердөө өнгөн хэсэг шүү дээ. Хөвч  тайгын гүн рүү орохоор ямар мэдрэмж төрөх нь таашгүй шүү дээ” гэв.

“Тайгыг аварсан хүн гэж нэг дархад залуу хэлсэн юм, тэр түүхийг тань сонсох гээд” таныг бараадаад яваа хэрэг гэхэд инээвхийлснээ “Дархадын хамгийн муу хүн гэхгүй байна уу” гэх нь тэр.  Энэ муу Батбаяраас болсон гэсэн үг хааяадаа сонсоно оо, бас зэмлэл ч хүртэнэ ээ гэв.

2004 онд Д.Батбаяр гуай сумын ИТХ-ын төлөөлөгч байж. Гэтэл тэр жил нь “Алтандорнод Монгол”  компани тайгад алт ухах зөвшөөрөл аваад, хоёр ч томоохон төхөөрөмжөө угсарч зоожээ. Тус компанийн орос босс Баранов хэмээх хүн тайгад өвөлжив. Айлуудаар орж, өрх болгонд мөнгө атгуулж, ханцуй дотроо наймаалцах тохироогоо хийж, баараггүй болсон гээд бардам байгаа тухай сонстоно. Тухайн  үед зөвхөн дархад зон олон гэлтгүй монголчууд дийлэнхээрээ тарчиг, хомсдуухан байсан цаг. Ийм үед яаж баян Барановыг буцааж хөөх вэ гээд Д.Батбаяр гуай тархиа гашилгах болов. Тэгээд бараг 300-аад хүн цуглаж эцсийн шийдвэр гаргах хурал дээр төлөвлөснөө хэрэгжүүлжээ.  Орон нутгийн телевизийн сэтгүүлч, зураглаачийг дагуулаад хурал дээр яваад оров.  “За нутгийн ахан дүүс минь нутгаа мөнгөөр зарж байгаа нь энд суугаад үлд, би бүгдийг бичээд орон даяар цацна” гэж хэлээд бичлэгийг эхлүүлжээ. Гэтэл захаасаа хүмүүс босч,  зарим нь нэгнийхээ дээлийн хормойноос зуурч, харц чулуудцгаан  цуварч гарсаар л байлаа. Тэр хуралд 10 гаруй хүн нүүрээ ширлэн үлдэв. Барановын царай барааж, хоёр хацар нь час улайж, нүд нь эргэлдээд амандаа оросоор бутнасаар хоцорчээ. Мэргэн аргаа хэрэгжүүлж, хэргээ бүтээсэн  Д.Батбаяр  төлөөлөгч   сумынхаа ИТХ-ын хуралд санал оруулж, тус газрыг сумын тусгай хэрэгцээнд авчээ. Тухайн үед орон нутагт уул уурхай эрхлэх гэж байгаа бол заавал оршин суугаа газрын иргэдээс асуудаг эрх зүйн зохицуулалттай байж. 2008 онд Д.Батбаяр гуай Улаан-Уул сумын ИТХ-ын дарга болов. Нэг өдөр БОАЖ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, эртний анд н.Банзрагч утас цохиж, Дархадын  хотгорт нийт 52 лиценз гарчихсан байна, нэгийг нь л ухуулбал, араас нь бүгд барьцаад  олборлолтоо эхэлнэ,  тайга чинь там болж хувирч мэднэ шүү гэсэн мэдээлэл өгчээ. Ингээд нэгийг нь ч эхлүүлж болохгүй гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн нөхдийнхөө хамт тус бүс нутгийг  тусгай хамгаалалтанд оруулснаар тайгын баялагийг ухах гэсэн хүслийг тас цохижээ. Олон жил сайд, дарга хийж төр засгийн хишгийг хүртэж яваа эрхэм  хүртэл 13 лиценз авчихаад  Хүнхэр тайгыг ухах гээд улайрч, лоббидож  байсан гэдэг.

 Тусгай хамгаалалтад оронгуут  Баранов “Алтандорнод монгол” компаниа зараад нутаг буцахдаа нинжа нарыг тайга руу чиглүүлсэн “нууц ноёнтон” гэж нутгийнхан одоо ч шивэр авир хийх юм билээ. Хэрвээ тухайн цаг үеийн засаг захиргааны дарга, төлөөлөгч нар уут уут мөнгөнд урхидуулж, улсаа худалдахаас сийхгүй шуналдаа автсан бол өнөөдөр тайга унаган төрхөө гээж,  их усны хагалбарт аюул нүүрлэсэн байхыг байг гэхгүй. Нинжа нар “дайлаар “ мордож, тэднийг хөөх гаргах гэсэн  тэмцэл  дөрөв  жил гаруй  өрнөхөд  л тэр хавийн нуур цөөрөм, гол горхи ширгээд эхэлсэн гэдэг. Дөрвөн жил дараалан ган болсон гэхээр газар нутаг хүйн холбоотойгийнх биз. Нинжа нарын тарьсан их хогийг цэвэрлэж, гол мөрөнд алтаа угаахаа зогсооход л жил ирэх тусам ангаж хатсан нуур, цөөрөм, горхинууд сэргээд эхэлжээ.

Ийнхүү найман жил оройлон алт ухагчид, уул уурхайн компаниудтай тэмцэл өрнүүлсэн Н.Батбаяр гуайд  нутгийн зарим хүмүүс дургүй гэнэ. Зарим нэг нь гэрт нь хүртэл ирж агсам тавьж байсан ч удаатай. Ингэж л  баяжих замд нь саад хийсэн муу хүн болж хувирсан даа хэмээн  тэрээр хэлээд  алсыг ширтэн хэсэг чимээгүй зогсов. Хэдийгээр энэ үгийг чин сэтгэлээсээ гэмшиж хэлээгүй нь илтэд анзаарагдана. Харин ч ийм зүйл хийсэндээ хаана ч нүүр бардам байж, цээж тэнэгэр, толгой гэдгэр алхдаг нь илэрхий.

Тэрээр  үргэлжлүүлэн “Хүн, газар нутаг цаашид хэдэн сая жил үргэлжлэн оршихыг таашгүй. Тэгэхээр хүн амьд явах зурвасхан хугацаанд хэн байх вэ гэдгээ л бодох ёстой. Их  баян байна уу, үгээгүй ядуу байна уу гэдэг тийм ч сонин биш. Харин чиний үйлдэл чинь бусдын ирээдүйд оршихуйгаас  хумсалж л болохгүй” гэх  үг нэгийг бодогдуулав.

 Сүнсээ ч худалдахаас сийхгүй шунал тээсэн хүний оронцог гэж өнөөдөр  хараалгаж , чичлүүлэлгүй харц дээгүүр алхаж, үнэт зүйлсээрээ бахархаж, дотоод оршихуй нь амгалангаар бялхах шиг аз жаргал гээч хаана байх билээ.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны харьяанд Хорьдол-Сарьдагийн, Улаан тайгын , Тэнгис-Шишгэдийн гэсэн гурван хамгаалалттай газар багтаж,  дөрвөн  сумын 1.5 гаруй сая га тайга бүхий нутаг хамрагддаг юм байна.

Үргэлжлэл бий.

Тэмдэглэл хөтөлсөн Допа  

Сэтгэгдэл