Нийгэм


Хотын гудамж талбайг ариутган халдваргүйжүүлж эхэллээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

НЗДТГ-аас нийслэл хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 14:00 цагаас ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын 1 мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм.


Ариутгал халдваргүйжүүлэлтийг цаашид тогтсон хуваарийн дагуу энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв болон баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийх аж.


Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглахаар төлөвлөжээ.




Холбоотой мэдээлэл