Монгол залуу АНУ-ын коллежийн аварга болов

10 сар, 1 долоо хоног TIMES.MN

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их сургууль, коллежийн “NAIA” дивизионы аваргаар монгол залуу тодров. Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 141lbs буюу 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж аваргалжээ. Тэрбээр жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ. Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг.
Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-д алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-д хошой хүрэл медаль хүртэж байв.

 




Холбоотой мэдээлэл