М.Цогтгэрэл эрэгтэйчүүдээс анхны хүртэл медалийг хүртлээ

6 сар, 3 долоо хоног TIMES.MN

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл Шинэ Делигийн дэвжээнээс манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүний хувьд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байна.


М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0), ялсан ч хагас шигшээд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японы Такүма Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Чингиз Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.