Сонголт


ДЭМБ: Дэлхийд COVID-19-ын эсрэг дархлаатай хүн нэг ч байхгүй

1 сар TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай Улсад ДЭМБ-ын зөвлөх баг ажиллаж байгаа. Зөвлөх баг COVID-19 халдварын тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдварын сэргийлэлт, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 79 улсад COVID-19-ын халдварын нийт 95424 тохиолдол бүртгэгдэж 3283 нас барсан байна. Өвчлөл БНСУ, Япон, Итали, Иран, Герман, Испани, Францад нэлээд голомтлон тархаж байна.  Мөн Унгар, Польш, Словенид анхны тохиолдлууд бүртгэгдсэн. ДЭМБ-аас энэхүү халдварыг маш өндөр эрсдэлтэй гэж мэдээлсэн хэвээр байна. БНСУ-д 438 шинэ халдвар бүртгэгдсэн. Үүнээс Тэгү хотод 320 тохиолдол нь бүртгэгдсэн. Халдвар нэмэгдсэн нэг шалтгаан бол салса бүжгийн дугуйлан суралцдаг хүмүүс өвдсөн.


Японы Осака хотод театрын тоглолтод оролцсон, үзсэн гээд нийт 15 хүнд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Тиймээс олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээ, арга хэмжээнд оролцох нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. АНУ, Австралид асрамжийн газрын хүмүүс 60-80 насны хүмүүс голомтлон өвчилсөн байна.  


ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ энэ өвчин бол улирлын томуу биш юм. Энэ өвчлөл томуугаас хэд дахин хүчтэй тархаж нас баралт нь өндөр байна. Одоогоор дэлхий дахинд COVID-19-ын дархлаатай хүн нэг ч байхгүй. Тиймээс хүн бүр улс орон бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.