Сонголт


Үханий 9 сая хүн ардын хоол хүнсний нийлүүлэлтийг хэрхэн баталгаажуулж байгаа бэ?

1 сар TIMES.MN

Хятад улсад шинэ төрлийн коронавируийн уушгины хатгалгааны тахал гарснаас хойш, яаралтан ханган нийлүүлэлтийн хувьд “эмчилгээний бараа бүтээгдэхүүн”-тэйгээ адил чухал болсон нь даруй “амьдралын бараа бүтээдэхүүн”-ний нийлүүлэлт юм.

Үхань хот бол хижиг тахал дэлгэрсэн гол бүс. Хижиг тахал улам өргөжин түгэхээс зайлсхийхийн тулд 1-р сарын 23-нд 9 сая гаруй хүн амтай энэ хотод “хөл хорио” зарласан юм. Хатуу чанга сэргийлэлтийн нэг сар гаруйн хугацаанд, Үханий ард иргэдийн хоол хүсний нийлүүлэлтийг хэрхэн баталгаажуулж байгаа бол?

Хоногт 150 мянган захиалгыг хүргэж өдөг

2-р сарын 26-нд, Төрийн зөвлөлийн тогтоон барих, сэргийлэх нэгдсэн механизмын мэдээ нийтлэх хуралд, Худалдааны яамны Үйлчилгээний хэлтсийн дарга Шянь Гүө-и хэлэхдээ, өдөр бүр 130 мянган захиалгыг хүргэж байна гэсэн юм. Энэ бол Үханий 2-р сарын 25-ны нэг өдрийн хүнс ундааны захиалгын хэмжээ юм.

Үханий дуудлагын захиалгыг хүргэгч ажилтан Жао Бинь 2-р сарын 25-нд 35 хувь захиалгыг хүргэжээ. Гэтэл тэрээр хэлэхдээ, уулдаа нэг өдөрт 40-50 захиалга хүргэдэг байлаа, одоо захиалгын тоо уулынхаас бага зэрэг багассан, гэтэл хүмүүсийн хоол хүнсний хангалтыг баталгаажуулахад гаднаас захиагаар авах хэлбэр нь мөн “гол үүрэг” гүйцэтгэж байна гэжээ.

Хоол хүнс хүргэж өгөхөөс гадна захиалгыг хүргэгч ажилтнуудын бас нэгэн чухал ажил нь “бусдыг туслан явж өгөх” ажил юм. Статистик бүртгэлээс үзэхэд, 1-р сарын 23-наас хойш Үханьд “Бусдыг туслан явж өгөх” захиалга маш түргэн нэмэгдсээр байна. Ганц өдрийн захиалгын дээд хэмжээ нь 12-р сарын дундаж хэмжээнээс 5 дахин илүү гарчээ. 2-р сар гарснаас хойш, захиалга хүргэгч ажилтнуудын өдөр тутамд бусдыг туслан явж өгсөн нийт зай уулынхаас 3 дахин нэмэгджээ.

Тэгвэл, хүргэгч ажилтнууд “бусдыг туслан явж өгөх”-дөө чухам юу юу борлуулдаг бол? Хүнсний бүтээгдэхүүн хүргэж өгөх нь хамгийн олон, түүнчлэн эм бэлдмэл, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, шинэ соргог жимс жимсгэний эрэлт хэрэгцээ мөн нэлээд их юм.

Хүнсний найрлагаа мөн захиалгаар авдаг

Бэлэн хоол ундаа захиалж авахаас гадна гэртээ өөрөө хоол хүнс хийх нь гол урсгал болж байна. Хатуу чанга хяналт, сэргийлэлт хэрэгжүүлж буй одоо үед, хоол хүсний найрлага нь чухам хаанаас ирдэг бол?

Захиалгын ногоо хүснийг хүргэж өгдөг Хүнсий ногооны мэргэжлийн хамтын ажиллагааны Люй Шү-юань хоршооллоор жишээлэхэд, тус хоршооллын үйл ажиллагааг Гү хариуцдаг. Зурган дахь 15 хороолол бол түүний 2-р сар дахь 1 өдөрд хүргэж өгсөн захиалгын газрууд юм. 1-р сарын сүүлчээс одоог хүрэл тэрбээр нийт 70 гаруй хороололд үйлчилгээ үзүүлжээ.

Гү-гийнхний 9 машин унаа олон хорооллуудаар хүрч, өдөр бүр 500 хувь захиалгыг хүргэдэг бөгөөд энэ нь нэг өдөр 30 мянга гаруй кг мах, өндөг, ногоо хүргэн өгч байна гэсэн үг юм.

Хороололд хүргэж өгөх ажлыг хариуцдаг нь ганц Гү-гийнх биш юм. Тариачдын мэргэжлийн хамтын ажиллагааны нийт 16 хоршоолол 180 гаруй хороололтай холбоо тогтоож, 15.6 мянга гаруй хувь хүсний ногоо хангажээ.

Үүний зэрэгцээ, Чанжян Яньшюань, Сунингийн жижиг дэлгүүр зэрэг цахим худалддааны 33 платформ оршин суугчдад онлайнаар хүсний ногоо борлуулах үйлчилгээ үзүүлж байна. “Ши Шян-хүй” хэмээх платформоор жишээлэхэд, 2-р сарын 25-ныг хүртэлх байдлаар, Үхань хотын иргэдэд нийт 30 гаруй мянган хувь хүсний ногооны захиалга, 300 гаруй тонн жимс жимсгэн, 500 гаруй тонн хүсний тос, гурил, 50 гаруй тоннын төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүнийг хүргэж өгчээ.

Захиалгын хүргэлтийг баталгаажуулахын тулд 2-р сарын 2-ноос эхлэн Үханий автобусны корпораци амьдралын бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөхийг тусгайлан хариуцсан автобусны багийг бүрдүүлж, эхний ээлжинд ажилласан 23 жолооч болон 20 автобус 4 өдөрт нийт 22.5 мянга гаруй хувьд амьдралын бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгчээ. Одоо энэ тээврийн баг өргөжөөд 520 автобус ажилладаг болж, 165 худалдаа дэлгүүр болон цахим худалдааны холбогдох платформын сүлжээг үйлчилгээндээ хамруулжээ.

Жимс жимсгэн ногоог олон газраас Үханьд хүргэж байна

9 сая хүн амын өдрийн гурван удаагийн хоол ундааг баталгаажуулна гэдэг амаргүй хэрэг.

Юуны түрүүнд Үханий тухайн нутгийн нийлүүлэлтээр жишээлэхэд, Үхань хот 26 мянга гаруй га ногооны тариалантай. Үүнээс их төлөв 19 мянга гаруй га нь түргэн ургац авах ногооны тариалан бөгөөд ургацын хэмжээ нь 460 мянган тонн хүрдэг. Үхань хотынхон 30 сая юанийн яаралтай санхүүжилт бэлтгэж, өргөн олон тариаланчид 6 мянга гаруй га түргэн ургацтай ногоо тарихыг дэмжсэн байна.

Үүний зэрэгцээ гадар мужийн нийлүүлэлт мөн шаардагдаж байна. Энэ бол хүнсний ногоо тээвэрлэгч машины GPS зураг юм. Хятадын Шаньдүн мужийн Шөүгуан-аас гараа авч, Хүбэй мужийн Үхань хүрсэн бөгөөд ирж очсон замын урт нь 2076 км. Энэ нь зөвхөн Үханьд хүнсний ногоо нийлүүлж буй олон маршрутын доторх ганц зурвас нь юм.

1-р сарын 23-нд Хятадын Худалдааны яамаас, Шаньдүн, Аньхүй зэрэг 8 муж хот Хүбэй-тэй ханган нийлүүлтийн нэгдсэн механизмыг байгуулах зохицуулалт хийсэн юм. 1-р сарын 23-наас 2-р сарын 19-нийг хүртэлх байдлаар, тус 8 мужаас Үхань рүү нийт 21 мянга гаруй тонн ногоо жимс шилжүүлэн тээвэрлэжээ.

Үүнээс гадна, арав гаруй хоногийн өмнө төвийн агуулахын нөөцөөс 2000 тонн хөлдөөсөн гахайн махыг тусгай галт тэргээр Шанхай дахь Төвийн агуулахын нөөцөөс Үхань дахь агуулахад хүргэв. Хятадын Хөгжил, өөөрчлөлтийн хорооноос мэдэгдэхдээ, Жэжян, Шанхай зэрэг бүсийн төвийн агуулахын нөөцөөс 20 мянган тоннын хөлдөөсөн гахайн махыг тусгайлан Хүбэй мужид зориулан бэлтгэж байна гэжээ. Энэ нь, Үхань хотын айл өрхүүдийн хэсэг хугацаан дахь хүсний нийлүүлэлтийг хангалттай баталгаажуулж чадах юм.

9 сая хүн ардын хоол хүсний хангалтыг баталгаажуулахын тулд нэн олон эгэл жирийн иргэд цаг завгүй яарч байна. Цэргээс халагдсан Ван бол өмнө нь Үханьд 17 жил цэрэг байсан хүн. 2-р сарын 25-нд Тэрбээр Хэнаний Жөүкөүгээс 3 том ачааны машинаар 30 тонн шинэ хүнсий ногоо тээвэрлэн Үханьд хүргэжээ.

Захиалгыг хүргэгч ажилтан Ван Юн эмчилгээний ажилтнуудад туслах вийчатын булан ажиллуулж, хоол ундаа хүргэж өгөх, төлөөлөн явж өгөх гэх мэтээр эмчилгээний ажилтнуудад тус дэмжлэг үзүүлж байна.

Үүнээс гадна нэн ч олон хүмүүс Үханий 9 сая хүн ардын төлөө хичээн зүтгэж байна. Хүн бүр бүгдээр хичээн чармайж, хүнс удааны эрэлт хэрэгцээг нь баталгаажуулан, хүмүүсийн сэтгэгдлийн дарамтыг багасгаж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.