2020,3-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Аналитик


Яагаад бүсгүйчүүд гэж...

1 сар TIMES.MN

2020 он гарсаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх сонирхолтой  улстөрчдийн амбиц, хийрхэл, попрол дээд  цэгтээ хүрдэг. Харамсалтай нь дэлхий нийтийг түгшээсэн Covid19 вирусын дэглэм, хязгаарлалтаас болж хэсэгтээ дарагдаад байна. Гэхдээ зүгээр суусангүй. 2008 оных шиг томсгосон тойргоор сонгууль явахаар болсон тул танигдах нэг нь хөөрхөн зураг, уран үгтэй видеогоо сошиэлээр цацаж, шинэ намууд, бусад улстөрийн хүчнүүд эрх баригчид болон МАН, АН-ыг өөлөх ажлаа хийсээр...


Харин эмэгтэйчүүдийн хувьд нөгөө л амбицаа дарсан шиг сууна. Уран бэрийн нүүдлийг ухаандаа тунгаан, эмх цэгцтэйхэн шиг том тойрогт хүч үзэхээр бэлтгэн байгаа гэдэг нь эргэлзээгүй. Яагаад гэвэл бүсгүйчүүдэд халгаатай сонгуулийн тогтолцоог өнөөгийн парламент батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 30 бус 20 болгож басамжилсан гэхэд хатуудахгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд 2008 оных шиг томсгосон тойрогт өрөөлийн төдийгүй өөрсдийн өрсөлдөгчтэй тулах ширүүн тулаанд бэлтгэж байна. Бүсгүйчүүдийн хувьд сонгуулийн өрсөлдөөнөөс өмнө 20-хон хувийн квотоос халаасандаа оруулах эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ өрсөлдөөний дараа ширүүн тулаандаа орно гэхээр эрчүүдээс хоёр дахин илүү давааг хоёр дахин илүү ухаан зарж байж давах болж байна. Нэгэнт улстөрд орсон бол няцалгүйгээр зүтгэх хүчийг бүсгүйчүүддээ өгөх цаг болжээ. 


2008 оны УИХ-ын сонгуулиар Д.Арвин, С.Оюун, Д.Оюунхорол нар ялалт байгуулан парламентын гишүүнээр сонгогдож байв. Тухайн үед яг өнөөгийнх шиг буюу томсгосон тойргоор сонгууль болж  нэр дэвшигч нар өрсөлдөгчтэйгөө намын гишүүд хоорондоо хэмлэлдэж байсан юм. Тодруулбал, хатуу, харгис өрсөлдөөний хөлд эмэгтэйчүүдийн сонгогдох эрх ихээр зөрчигддөг болохыг харж болно.  2012 сонгуулиас өнөөдрийг хүртэл эмэгтэй гишүүдийн тоо өсөлт, тогтвортой байдлыг хадгалж ирсэн. 2020 онд харин буурах уу, тогтвортой байдлаа хадгалах уу гэдгийг харна. Яагаад бүсгүйчүүд гэж...


Бүсгүйчүүд шийдвэр гаргах түвшинд олон болсноор албан тушаалын хор, авлига буурч, улс орондоо хохиролтой шийдвэр гарах байдал үгүй болж нйгэмд жендэрийн мэдрэмж нэмэгддэг. Нийгмийн халамж,  эмэгтэйчүүд, хүүхэд залуусын хөгжлийн бодлого сайжирдаг гэсэн олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаа байдаг. Энэ л хангалттай. 


Өнөөдрийн байдлаар сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа бүсгүйчүүдийг нэрлэж байна. 


1. Р.Сарангэрэл




УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байна. Анх сэтгүүлч мэргэжилтэй хүнийг эрүүл мэндийн сайд болголоо гэж шүүмжлүүлж байсан ч өнөөдөр улс орноо аюулт тахлаас хэрхэн сэрэмжлүүлж, хамгаалж чадаж байгааг  харж байна. Эндээс удирдан зохион байгуулах чадвар, улстөр, цаг үеийн мэдрэмжтэй гэдгийг харж болно. Түүний хувьд тойргоо солилгүй Хан-Уул дүүрэгтээ хүчтэй өрсөлдөгчөөр дахин өрсөлдөнө гэсэн прогноз байна. 


2. Ц.Гарамжав




УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны даргын албыг хашиж байсан. Анх удаа сонгогдсон гэхэд идэвхтэй гишүүдийн нэг  бөгөөд засаг төр бужигнах үеэр асуудалд тууштай хандаж чаддагийг харсан байх. 1991 оноос хойш хөнгөлөлттэй нөхцлөөр буюу эрт тэтгэвэр тогтоолгосон 21, 2 мянган иргэний тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнээс хэт доогуур байгааг тэгштгэх зорилгоор тэтгэврийг нь 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачилснаар өнөөдөр хэрэгжиж эхлээд байна. Мөн Монголын томоохон аж ахуйн нэгжийг босгож чадсан тэрээр хувийн хэвшил, татварын асуудалд хүчтэй дуу хоолой болж чаддаг. Эмэгтэй гишүүн сонгосон тойрогт нийгмийн асуудал, дэд бүтэц, амьдрах орчин хэрхэн сайжирдгийг өөрийн жишгээр харуулж чадсан юм. Тухайлбал, тойргийнхоо 30, 31 дүгээр хороонд улсын төсвөөр бус төсөл хөтөлбөрөөр 120-150 хүүхдийн эко шийдэл бүхий орчин үеийн цэцэрлэг байгуулан ашиглалтанд оруулсан, сургуулийн цэцэрлэгүүдийн өргөтгөл, зам талбай, цахилгааны дэд станц гээд бүтээн байгуулалтыг хангалттай хийж чадсан байдаг.  Сонгинохайрхан дүүрэгт ямартай ч нэг суудал авах гишүүн гэгдэж байна. 


3. З.Нарантуяа




УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга тэрээр  намдаа хамгийн амбицтай, тууштай зүтгэж яваа нэгэн. Улстөр, эдийн засгийн асуудалд эрчүүдтэй ана мана үзэж чаддаг тэрээр намынхаа эмэгтэйчүүдийг манлайлж яваа. Завхан аймгаас сонгогдсон түүнийг дахин сонгогдох гишүүдийн нэгээр нэрлэж байгаа. 2016 оны сонгуулиас өмнө хоёрдугаар эгнээнд намын идэвхтэй гишүүн явж ирсэн тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор хувийн карьер нь өсч яваа. Үүнд түүний эдийн засгийн мэдлэг, шазруун зан ихээр нөлөөлсөн гэдэг. Ямар боловч АН-аас мандатаар төвөггүйхэн авч чадсан эмэгтэйчүүдийн нэг болоод байна. Мөн тойргоо солихгүйгээр өрсөлдөхөөр зэхэж байгаа. 


4. С.Одонтуяа




Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа тэрээр дүүрэгтээ дахин даагаа нэхэхээр зэхэж байна. Дүүргийн засаг даргаар 4 жил ажилласан тэрээр тойргоо хангалттай усалсан гэхэд болно. Түүний хувьд өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан улстөр, төрийн албыг хашсан туршлага хангалттай. Хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын асуудлаар байнга байр сууриа илэрхийлж, хууль журамд хувь нэмрээ оруулж ирсэн тэрээр энэ имижээ алдахгүй яваа. 


5. Б.Баярсайхан




Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөхөөр  үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Сайд нь тогтдоггүй, хөл толгойгоо алдаад байсан боловсролын салбарын гал тогоог харьцангуй удаан барьсан. Энэ хэрээр төрийн албаны туршлага, зангараг суусан нэгэн. Өмнө нь сэтгүүл зүйн салбар, пиар, имижээр мэргэшиж зөвлөж явсан нь төрийн удирдах албыг саадгүй хийхэд нөлөөлсөн байх. МАН-ын эмэгтэйчүүдийн  дунд шинэ  өнгө төрх, хүчтэй өрсөлдөгч болон орж ирсэн түүнийг 2020 оны сонгуульд ямар тактикаар өрсөлдөхийг таашгүй. 


6. Х.Булгантуяа




Сангийн дэд сайдын албыг төвөггүйхэн авч яваа бүсгүй. МАН-ын эмэгтэйчүүдийн дунд мөн л шинэ өнгө, хүчтэй өрсөлдөгч болж, улстөрчийн карьераа эргэлт буцалтгүйгээр өсгөж яваа нэгэн. Анх Сангийн дэд сайдаар томилогдоход залуухан бүсгүй юу чадахав гэгдэж байсан бол  мэдлэг, туршлага, мэдрэмжээрээ сайд Чойжилсүрэнгээс хол илүү гэдгээ харуулж хүлээн зөвшөөрөгдөж чадсан. НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж МАН-д эмэгтэйчүүдийн шинэ залуу үе хүч түрэн орж ирж буйг харуулсан. Аполитикаас гаргасан 2018 оны  ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтыг танилцуулахад Монголоос НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯА хэмээн нэрлэгдсэн. Засгийн газрын хамгийн нөлөө бүхий залуучуудын дунд судалгаа явуулж, шинжлэх ухаан, тэргүүлэх байгууллагуудын хэдэн зуун нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байдаг бөгөөд үүнд багтсан байна. 


7. С.Мөнгөнчимэг




Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын албыг хашиж байгаа тэрээр МАН-ын эмэгтэйчүүдийн шинэ үеэр зайлшгүй нэрлэгдэж байгаа. Улстөрд ороод чамгүй хугацааг үдсэн ч  өөрийгөө боловсруулах, туршлага суухад хангалттай хугацаа болсон гэж журмын нөхөд нь үздэг. Дэд сайдаар ажиллах хугацаандаа хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын чиглэлээр голлон ажилласан. Монголд анх удаа залуучуудаа хөгжүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьсон хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Энэ хуулийн төслийг салбарын  яамнаас олон талт судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, Монголын залууст тулгарч байгаа түгээмэл асуудлууд гэх мэт зайлшгүй харгалзан үзэх олон хүчин зүйлүүдийг судлаж боловсруулж хууль тогтоох дээд байгууллагад өргөн барьсан юм.  Зайлшгүй цогц бодлого гаргах, хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай болох нийгмийн шаардлага бий болж байгааг ажлын хэсгийнхэн ул суурьтай гаргаж тавьсан юм. Ийнхүү зөв цагтаа зөв газраа байж улстөрийн хувийн карьераар зөв эхлүүлж буй бүсгүй. 


8. Р. Булгамаа




Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа улстөрч, хуульч гэдгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Улстөрийн карьераараа нэлээд эрт эхлүүлсэн ч хуульч гэх амбиц нь илүү давамгайлаад байдаг. Монголын Хуульчдын холбооноос 2019 оны шилдэг хуульчаар шалгарсан түүнийг улстөрд өөрийн гэсэн орон зай хүлээлтийг бий болгож чадсан эмэгтэй. 2020 оны сонгуульд  хүчтэй өрсөлдөгч байх эмэгтэйчүүдийн нэг гэдгийг өнөөөр хэвлэлийнхэн онцолж байна. 

Тэрбээр хуульчийнхаа нийтэд тустай ажлын хүрээнд Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Арбитрын тухай хуулийн хүрээнд лекц унших, хууль сурталчилан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр олон мянган иргэдэд хүрч ажилласан байна.


9. Б.Пунсалмаа




“М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүнээр ажилладаг тэрээр улстөрд хүч түрэн ор ирж байна. Эрчүүд зонхилдог шатахууны салбарт “М-Ойл”-ыг амжилттай удирдаж явна. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн тэрбээр 4-хөн жилийн дараагаас “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.Үүнтэй зэрэгцээд улстөрийн карьераа орхиогүй. 


Р.Саруул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [192.82.73.237]


Оюунхорол нэр дэвших эрхгүй болсон гэдэг мөн сайханаа


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [192.82.73.237]


сайхан мэдээ


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Өнөөдөр хэдэн залуу охид чимээгүй хаалганы цаана алтан амиа алдах вэ, хэдэн хүүхэд эцэг эхдээ тамлуулж хорвоог орхих вэ? Тоочоод байвал аймшигтай олон хэрэг гарсаар байна. Яагаад? Учир нь нийгмийг эмчлэх хууль зүйн шинэчлэл, хуулийн бодитой хэрэгжилтэд зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бүгдийг Хуульч Булгамаа өнгөрсөн хугацаанд хийсэн олон бодитой ажлуудаараа өөрчлөх чадвартай гэдгээ харуулсан. Цаашид ч түүнийг улс төрийн хүрээнд илүү ихийг хийгээсэй гэж хүсч байна!!


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Өнгөрсөн сонгуулиар гарсан эмэгтэй гишүүд ямар өөрчлөлт шинэчлэл хийснийг сайн мэдэхгүй байна. Нийгмийн дуу хоолой болж чадах, хууль зүйн мэдлэгтэй Булгамаа шиг бүсгүйчүүд шинээр гарч ирээсэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Өнөөдөр хэдэн залуу охид чимээгүй хаалганы цаана алтан амиа алдах вэ, хэдэн хүүхэд эцэг эхдээ тамлуулж хорвоог орхих вэ? Тоочоод байвал аймшигтай олон хэрэг гарсаар байна. Яагаад? Учир нь нийгмийг эмчлэх хууль зүйн шинэчлэл, хуулийн бодитой хэрэгжилтэд зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бүгдийг Хуульч Булгамаа өнгөрсөн хугацаанд хийсэн олон бодитой ажлуудаараа өөрчлөх чадвартай гэдгээ харуулсан. Цаашид ч түүнийг улс төрийн хүрээнд илүү ихийг хийгээсэй гэж хүсч байна!!


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Mongol ulsad maani hamgiin iheer haalganii tsaani zorchigdoj baigaa zuil bol emegteichuud ehchuud huuhed ,nasand hureegui huuhed huchirhiiluulsen ,er nohortei altan amia aldsan geh met minii medeh neleedgui olon emegteichuudiin erh ashgiin toloo ajillaj baigaa haragddag ymaa Minii huvid huulich bulgamaag mash ih demjij bn zaluu hun erh medel ni bval bidnii toloo duu hooloi bolj chadan gedegt itgej bgaa shuu amjilt husie


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Mongol ulsad maani hamgiin iheer haalganii tsaani zorchigdoj baigaa zuil bol emegteichuud ehchuud huuhed ,nasand hureegui huuhed huchirhiiluulsen ,er nohortei altan amia aldsan geh met minii medeh neleedgui olon emegteichuudiin erh ashgiin toloo ajillaj baigaa haragddag ymaa Minii huvid huulich bulgamaag mash ih demjij bn zaluu hun erh medel ni bval bidnii toloo duu hooloi bolj chadan gedegt itgej bgaa shuu amjilt husie


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Mongol ulsad maani hamgiin iheer haalganii tsaani zorchigdoj baigaa zuil bol emegteichuud ehchuud huuhed ,nasand hureegui huuhed huchirhiiluulsen ,er nohortei altan amia aldsan geh met minii medeh neleedgui olon emegteichuudiin erh ashgiin toloo ajillaj baigaa haragddag ymaa Minii huvid huulich bulgamaag mash ih demjij bn zaluu hun erh medel ni bval bidnii toloo duu hooloi bolj chadan gedegt itgej bgaa shuu amjilt husie


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Zaa ene dahij songogdoj bgaa ih hurald garaad yuch hiideggui garuud odo boliyo, shineer garch irj bgaa zaluu bolovsroltoi busdiin toloo gsn zutgeltei shudarga hun l odoo songogdono shuudee, ard tumen olon jil huurtlaa odo bolii, ene huulich harin dajgui ym hiigeed bsan bhaa


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Bulgamaag l gargaj uzmeer bn. doriwtoi ajil hiij chadah chadwarlag huulich


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Ene aimshigt niigemd gants hereg boloh hun Bulgamaa l bn daa, demjinee ene huniig bol


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Хүүхэд эмэгтэйчүүд гээд Хүний төлөө сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгээ харуулж чадсан хүүхэн бол наад Булгамаа чинь байна даа.Ёстой нэг тас тас хэлж байна лээ дээ... Бусдын гавьяаг мэдэхгүй дээ


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [66.181.180.73]


Zssss Zarim ni unen ineedtei yumnuud b a!!!


Зочин    4 долоо хоног []


Мөнгөнчимэг их зөв эмэгтэй юм билээ


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


ene xuuxnuuded xelexed darga xiigd saixan amdrad baiya geed bodchixoj uuchlaarai tanariin amdralas iluu olon tumni amdral gej bna ter olon dotroos ulsaa avch yavax sursan uls bgaa gdgiig xelchixii xooson tolgoitoi surax medex yumaa ch medcheegui baijiij darga bolox gex to ruu orj suudal buglusun muusain yumnuud!!!!! end ta nar ingej bna muuxan sistem dotor duraaraa durguisan muusain yumnuud ta nar uurchlugdux udur irnee za


Зочин    1 сар []


1 hen jil bolovsrolin yam turiin alband ajlaad zangarag suuna ch gej yu bhuuu kkkk arai hetruulj magtahaa olj yadahin. shuuhdej ired 1 jil bolson hun shu, bolovsrolin salbarig tovhnuulsen ch geh shig


Зочин    1 сар []


Bulgamaa l garch irvel zugeer baina. Busad ni von tsaashai.


Зочин    1 сар []


Мөнгөний авгай нар бна


Зочин    1 сар []


салбар салбартаа амжилттай ажиллаж байгаа бүсгүйчүүд. Жаахан дэмжээд өгөхөд нээрээ яагаад болохгүй гэж.


Зочин    1 сар []


Монголын парламентын түүхэнд Мөнхөө, Гэрэлсүрэн 2 шиг мундаг эмэгтэй гишүүн байснаас бусдыг нь мэдэхгүй юм байна.