Иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл коронавирустэй тэмцэхэд 20 сая төгрөг хандивлалаа

1 сар TIMES.MN

  Өнөөлөр иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө.

Тэрээр хэлэхдээ “Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа. Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё. Хариуцлагатай цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр, засгаас гаргасан шийдвэрээ ягштал мөрдөж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд  боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг уриалж байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Халдварт өвчинтэй тэмцэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагч нарт иргэн, аж ахуйн нэгжүүд халуун аарц, амны хаалтаа бариад олноор ирж дэмжиж байна. Өнөөдөр иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл 20 сая төгрөг хандивлалаа. Бид Таны онцолж хүссэнээр тэргүүн шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангахад зарцуулна гэдгээ хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв. Үүний дараа ЭМЯ-наас иргэн Д.Доржпүрэвт талархлын батламж гарууллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [66.181.176.150]


Tiimee sain bn shuu demjij bn hund hetsuu ued bid bie biendee tus dem boloh estoi


Зочин    1 сар []


Энэ бол баян таргандаа аархсан аархал биш аюулт өвчний эсрэг монгол хүний уужуу ухаан ухамсар сэтгэхүйн асуудал юм. Иргэн Доржпүрэв танд болон таны тэнгэрлэг сайхан гэр бүлийг буян үргэлж дагалдаж бурхан мөнхөд ивээх болтугай.Зориулалтых нь дагуу зарцуулж нээлттэй тайлагнаарай авах нэг асуудал зарцуулах нь ухаан шаардана.Надад тайлангаа өгөөрэй.