Монголчуудын хамгийн их зорчдог улсын нэг БНСУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор агаарын хилээ хааж, коронавирусийн халдвараас сэргийлэхээр болжээ.
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2020.02.24/ хуралдаанаар маргаашнаас /2020.02.25/ эхлэн БНСУ руу зорчих агаарын хилээ хаахаар шийдвэрлэсэн байна.
Маргаашнаас буюу энэ сарын 25-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл иргэний агаарын тээврийн компаниуд Улаанбаатар- Сөүл, Бусан чиглэлд нислэг үйлдэхгүй байхаар шийдвэрлэжээ.