Сонголт


"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх "Шороон үхэр"-ийг дүрсэлбэл:

Үхэр нь: цагаан толгойтой, омруу, бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.


Үхэр хариулаач нь: шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

Энэхүү зураглалаас жилийн байдлыг харвал: эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.

XVII ЖАРНЫ "ХОТОЛ ТӨГС" ХЭМЭЭХ “ТӨМӨР ХУЛГАНА” ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХЫГ ХҮСНЭГТЭЭС ҮЗНЭ ҮҮ

СУУДАЛЗҮГЦЭЭР ГАРГАХ ТАРНИХҮЙСТӨРСӨН ОН
 

ГАЛ

Зүүн урд зүг рүү гарч урдаасаа ирнэ .Ум базар дагийний базар еэ мама бизъяа суухаа" тарнийг 21 удаа усанд урин уншаад зүүн хойш, баруун зүгт цацна. 

Эр

 

2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916

 

Эм

 

2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912

 

ШОРОО

Баруун зүг рүү гарч нар зөв тойрон баруун урдаас ирнэ.Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад  шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урин уншиж зүүн, зүүн урд зүг рүү цацна. 

Эр

 

2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923,

 

 

эм

 

2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913

 

 

 

 

 

 

ТӨМӨР

 

Баруун урд зүг рүү гарч, баруунаас ирнэ.

Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад хойд зүгт төмрийн зүйлийг хая. 

Эр

 

 

 

 

 

 

 

2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922, 1914

 

эм

 

 

 

ОГТОРГУЙ

Зүүн хойд зүг рүү гарч нар зөв тойрон баруун хойд зүгээс ирнэ.Ум базар пагма хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад зүүн урд зүгт цаас хийсгэ. 

эр

 

2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913

 

эм

 

2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915

 

 

 

Ус

 

Зүүн зүг рүү гарч хойд зүгээс ирнэ.

Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншина. баруун зүгт ус асган дээгүүр нь алхаж уснаас осолдохгүй хэмээн бодно. 

Эр

 

2016,2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912

 

Эм

 

2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916

 

 

 

 

Уул

Баруун хойд зүг рүү гарч зүүн хойд зүгээс ирнэ.Ум будда дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад урд зүгт чулуу шороо хөдөлгөнө.Эр2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919
эм2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917
 

 

Мод

Зүүн урагш  гарч зүүн зүгээс ирнэУм базар дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад баруун урд зүгт мод хугалж хая 

Эр

 

2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910

Огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарна.

 

эм

 

 

Хий

Урд зүг рүү гарч зүүн урд зүгээс ирнэ.Ум базар бадма мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад баруун хойд зүгт цаас хийсгэ. 

Эр

 

2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917

 

эм

 

2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919

“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндТолгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлУлаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.
Болгоомжлох үеӨвс шарлах үе буюу намрын адаг сард
Суудлын засалСундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул

“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндШар өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйлШар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.
Болгоомжлох үеЖалганы ам харлах үе буюу хаврын  3 сард цас мөс хайлах цагт
Суудлын засалБанзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь

“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндУушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлЧоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.
Болгоомжлох үеУушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе
Суудлын засалМэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,

“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндТолгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил
Цээрлэх зүйлНохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.
Болгоомжлох үеГазар хөлдөх үе
Суудлын засалЧойжоо, Шалши тахиул, Намхайнинбу – доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд,  Сундуй уншуул

“УС” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндБөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлГахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ.
Болгоомжлох үеХур бороо орох үеэр болгоомжил
Суудлын засалЛүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө

“УУЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндАм цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлАн гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс.
Болгоомжлох үеӨвс хатаж, газар хөлдөх үе
Суудлын засалЛхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу- доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул

“МОД” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндЭлэг,цөс, гэдэс,  яр  гарахаас сэргийл
Цээрлэх зүйлХөх өнгийн эд, ирвэсийн арьс бүү ав, хэл, ам хэрүүл, үхэгсдийн үйлээс болгоомжил. Төмөр, модны үйлийг цээрлэ.
Болгоомжлох үеМод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил
Суудлын засал Гомбо, Очирваань тахиул, , усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.

“ХИЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндХий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйлСогтуугийн хорлолтой. Галзуу малын мах бүү ид. Хэрүүл маргаан хийхийг тэвч. Шар өнгийн эд бүү ав.
Болгоомжлох үеХавар, намрын улиралд болгоомжил
Суудлын засалШирнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, гурван гүрэм айлтга.  Гонгор, Лхам тахиул
Суудлын хувьд
Бар, туулайУс
Морь, могойМод
Хулгана, гахайтөмөр
Бич, тахиаШороо
Үхэр, луугал
Хонь, нохой
Дээрх жилд төрсөн хүмүүс эдгээр суудалд сууваас тухайн жилдээ сайн байна.
Суудал харш
Хулгана, гахайУул, хий, огторгуй, шороо суудлын аль нэгэнд
Бар, туулайтөмөр
Морь, могойУс
Бич, тахиагал
Үхэр, луу, хонь, нохоймод
Дээрх  суудалд сууваас “Суудлын харш” хэмээнэ. Засал: Жанаггагдог, Жамбалцанжод, Ширнэн, Сундуй, Цэнд, Жадамба уншуулна.

 

ЖИЛ ОРОХ

Огторгуйд урган гарч байгаа жил нь тухайн хүний төрсөн жилтэй давхцахыг “Жил орох” гэнэ.

  • Эр хүн жилээ угтдаг тул жил орохоос өмнө урдаас гүрэм сайн хийлгэ.
  • Эмэгтэй хүн жилээ дагадаг тул жилийн хойно гүрэм сайн хийлгэ.
  • Жил орогсод үхэгсэдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ.
  • Бусад хүмүүс зохих гүрэм засал  сайтар хийлгэх хэрэгтэй.
насТөрсөн онТөрсөн жилмахбодтайлбарЗаслын ном
132008Шороон хулганахүүБие махбод хямрах жилНанжид, Лхамын ганшиг
251996Гал хулгананөхөрЖаргал зовлон ээлжлэх жилДоржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш
371984Модон хулганадайсанӨвдөх хийгээд гарз болох жилУлаан Юм, Цэнд, Лусын балин
491972Усан хулганаэхХийморь доройтох жилНит, Жанцанзэмойбумчин, Пунцаг гүсүм
611960Төмөр хулганаөөрийн жилШулмын хөнөөл болох жилНасны бүтээл,Ширнэн 1000 удаа айлтга
731948Шороон хулганахүүБие махбод хямрах жилНанжид, Лхамын ганшиг
851936Гал хулгананөхөрЖаргал зовлон ээлжлэх жилДоржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш
971924Модон хулганадайсанӨвдөх хийгээд гарз болох жилУлаан Юм, Цэнд, Лусын балин
1091912Усан хулганаэх

ДҮНСЭР БУЮУ ИХ ХАРШ ЖИЛ

Өөрийн төрсөн жилээс тоолоод 7 дахь жил нь “Их харш” жил болно.

  • Хулгана, морь хоорондоо харш
  • Үхэр, хонь хоорондоо харш
  • Бич, бар хоорондоо харш
  • Туулай, тахиа хоорондоо  харш
  • Луу, нохой хоорондоо харш
  • Могой, гахай хоорондоо харш

Энэ жил огторгуйд урган гарч буй жил нь Төмөр хулгана жил тул Морь жилтэнүүдийн хувьд “ИХ ХАРШ” жил болно. Иймээсс харш жилийн засал хийлгэх нь чухал юм. Харш жил нь 7,19,31,43,55,67,79,91 насанд тохионо.

Төрсөн онТөрсөн жилБилгийн насАнхаарах зүйлсЗаслын ном
2014Модон морь7 

Аливаа санасан ажилд саад гарах нигууртай

 

Сундуй, Жанаггагдог, Жанцанзэмойбумчин,Гомбо тахиул. Сахиусны ганс уншуул.

2002Усан морь19
1990Төмөр морь31
1978Шороон морь43
1966Гал морь55
1954Модон морь67
1942Усан морь79
1930Төмөр морь91

ИВЭЭЛ ЖИЛ

Ивээл жил нь 12 жил гурав гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5,9 дэх жил дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэнэ.

  • Хулгана, луу, бич ивээл жилүүд
  • Үхэр, могой, тахиа ивээл жилүүд
  • Нохой, бар, морь ивээл жилүүд
  • Туулай, Хонь, Гахай ивээл жилүүд болно.

Энэ жилийн тухайд огторгуйд урган гарч байгаа жил нь “Төмөр хулгана” жил тул  Луу, Бич жилтнүүдэд ивээл жил гарна. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул засал хийлгэх учиртай. Хийморь доройтох нас нь 5,9,13,17,21,25,29,33,37,41,45 бөгөөд Хийморийн сан, Цагаан шүхэрт, сахиусны ганс уншуулж хийморийн дарцаг хийсгэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.