Нийгэм


Сэрэмжлүүлэг: Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN
Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 20-н буюу өчигдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээлэл