Шар


Асашёорюү Д.Дагвадорж коронавирусийн хамгаалалтын хувцсыг ЭМЯ-нд гардууллаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Асашёорюү Д.Дагвадорж  коронавирусийн халдварын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг  ЭМЯ-нд олгохоор хөөцөлдөж  байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлж байсан. Тэгвэл, тэрээр Япон Улсаас авчирсан 400 ширхэг хамгаалалтын  хувцсаа өнөөдөр   Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэж өгсөн байна.

Асашёорюү Д.Дагвадорж коронавирусийн хамгаалалтын хувцсыг ЭМЯ-нд гардууллаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий нийтийг  цочроосон  коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж,  ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэлийн хандив,  400 ширхэг хамгаалалтын хувцас гардуулж байгаад талархал илэрхийлье”  хэмээн  Асашёорюү Д.Дагвадоржид талархлын бичиг гардуулсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.