Нийгэм


УБ–Токио-УБ чиглэлийн зарим нислэгүүд цуцлагджээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдийг цуцалсан байна. УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэхээр болжээ. 

УБ-Бангкок-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:


2020 оны 02 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд


УБ–Токио-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:


2020 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд


Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авна уу.

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.