Дэлхий


Японд коронавирусийн халдвар авсан тохиолдол 614 болов

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жуншинь агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 18-ны 20 цагийг хүртэлх байдлаар Японд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар оношлогдсон тохиолдол нийт 600-гаас давж, 614 болсон байна.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 18-нд мэдэгдсэнээс үзэхэд, Японы Ёкохама боомтын ойрх тэнгист зогсож хижиг тахлын өргөн цар хүрээтэй шалгалт, тусгаарласан ажиглалт хүлээж буй “Диамонд Принсесс” нэрэмжит хөлөг онгоцонд хийсэн хяналт шинжилгээний дүнд, 681 хүнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан эсэх тухай шалгалт хийсэнд 88 хүн халдвар авсан нь оношлогдож, 65 хүнд холбогдох шинж тэмдэг илрээгүй байна.

Энэ сарын 3-ны орой уг хөлөг онгоц Ёкохама боомтод хүрч хижгийн хяналт шинжилгээ хүлээж эхэлснээс хойш, хөлөг онгоцон дахь нийт 2404 хүнд вирусийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт 542 тохиолдол оношлогдож, бүгдийг яаралтайгаар эмнэлэгт хүргэжээ. 17-нд Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бий бүхий хүмүүсээс биеийн шинжилгээний дээж авах ажлыг дуусгасан байна. Хөлөг онгоцонд үлдсэн хүмүүсийн тусгаарлалтын ажиглалтын хугацаа 19-нээс эхлэн дуусна. Хэрэв вирусийн шинжилгээний дүн нь сөрөг үзүүлэлттэй байвал, дэс дараалалтайгаар хөлөг онгоцноос бууж болно. Энэ ажлыг 21-нд дуусгах төлөвтэй байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.