2020,2-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

2020.02.21 БААСАН ГАРАГ ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР Үс засуулвал: ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ Наран ургах, шингэх: 07.49-18.22 Барилдлага: ШИД Шүтэн барилдлага: ХУРАН ҮЙЛДЭХҮЙ Суудал: МОД Аргын тооллын 2 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 28, Яруу эгшигт одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.