Монголын шатрын 5 дахь эрэгтэй Их мастер төрлөө

11 сар TIMES.MN

Хэнтий аймгийн харьяат ФИДЕ мастер У.Насаржаргал нь Серби улсад зохион байгуулагдсан GM Round Robin Third Saturday 128 тэмцээнд түрүүлж Их мастерын 3 дахь нормоо амжилттай биелүүллээ. 2018 онд Гүрж улсын Батуми хотод зохион байгуулагдсан дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад Их мастерын эхний нормоо биелүүлж байсан бол ийнхүү 2 жилийн дараа өөрийнхөө 26 насны төрсөн өдрөөр Их мастерын 3 дахь нормоо биелүүлсэн баярт мэдээ ирээд байна. Ийнхүү тэрбээр Монгол улсаас төрсөн 5 дахь эрэгтэй Их мастер боллоо.




Холбоотой мэдээлэл