2020,2-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

2020.02.20 ПҮРЭВ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР Үс засуулвал: ӨЛЗИЙТЭЙ САЙН Наран ургах, шингэх: 07.51-18.21 Барилдлага: ҮЛ ТОХИРОХ Шүтэн барилдлага: ТИЙН МЭДЭХҮЙ Суудал: УУЛ Аргын тооллын 2 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Элдэв тэнгэртэн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.