Нийгэм


Орон нутгуудын автозамыг хаах эсэхийг маргааш УОК-ын хурлаар шийднэ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон ба Зам тээвэртэй холбоотой шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. 




Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан ба үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор автомашин, төмөр зам, агаарын тээврийн гаднах хөдөлгөөнийг зогсоосон. Цагаан сарын битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас автозамын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш болох Улсын Онцгой Комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

Харин хот доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Зарим аймаг автозамын хөдөлгөөнөө хязгаарлах захирамж гаргасан ч үүний хэрэгжиж эхлэх хугацааг битүүний өдөр гэж заасан учраас маргааш Улсын Онцгой Комисс хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргавал аймгуудын захирамж хүчинтэй үргэлжилнэ. Хэрэв үгүй бол цуцлагдана" гэсэн юм. 




Холбоотой мэдээлэл


Зам хаана
Зам хаана
11 цаг, 20 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.