Нийгэм


​Гадаад хөрөнгө оруулалтыг татахад вирусийн халдвар нэг их нөлөө болохгүй

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын Худалдааны яамны 17-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 1-р сард Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг 87.57 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ам.доллараар тооцоолбол 12.68 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар нэмэгдсэн юм.

Хятадын ХЯ мэдэгдэхдээ, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оноос хойш тогтвортой өсөлтийн хэвээр байгаа бөгөөд албаны талын тоо баримтаас үзвэл, 2019 онд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ 2018 оныхоос 5.8 хувиар нэмэгдэж, ам.доллараар тооцоолбол 2.4 хувь нэмэгдсэн ба Хятад улсад бүртгүүлэн ажиллаж буй гадаадын аж ахуйн нэгж нийт 1 сая гаруй болжээ.

Ажил төрлийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг гол нь дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд ашигласан бөгөөд 1-р сард Сингапур, БНСУ, Японоос Хятад улсад хөрөнгө оруулалтаа хамгаас илүү нэмэгдүүлжээ.

Саяхан болж өнгөрсөн орон нутгийн АТИХ, УТЗЗ-ийн чуулганаар олон газар энэ жилд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татах шийдвэр гаргасан юм. Хятад улс зах зээлийн цар хэмжээ, үйлдвэрлэлийг дэмжих чадвар зэрэг давуу талтай тул шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тийм ч сөргөөр нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.




Холбоотой мэдээлэл