Нийгэм


Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарлах шийдвэр гаргажээ.

Гуравдугаар сарын 2-н хүртэл үргэлжлэх хязгаарлалт тогтоох тухай Увс аймгийн Засаг даргын уг захирамжид мөн ресторан, гуанз, зоогийн газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулах тухай заасан байна.

 

Гэрэл зургийг Увс аймгийн ЗДТГ-ын фэйсбүүк хуудсаас авав.

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД:

  • Архи согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох ба ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах,
  • Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах,
  • Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох,
  • Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
  • Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох
  • Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
  • Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих
  • Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.