Нийгэм


Зайрмагны үйлдвэрт гарсан түймрийг бүрэн унтраалаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Орос гэрэл ХХК-ийн Хүрээ амт зайрмагны үйлдвэр шатаж байна  гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги  нийт 4 ангийн 38 алба хаагч гал түймэр унтраах зориулалтын 10 автомашинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Тус гал түймэрт хүний амь нас эрсдээгүй бөгөөд гал түймэрт өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна.  

Дээрх гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.