2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Хятадад эрүүл мэндийн байгууллагын 1716 ажилтан коронавирусийн халдвар авчээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэж байгаа нийт 1716 эмнэлгийн ажилтан халдвар авсан тухай Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Зэн Ишинь мэдээлэв. Энэхүү тоо баримтыг өнөөдөр өглөө Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр дэлгэсэн байна.


Мягмар гарагийн байдлаар тэдний зургаа нь нас баржээ.

Цаашдаа ч халдвар авсан хүний тоо өсөх хандлагатай байгааг Зэн Ишинь хэвлэлийн хурлын үеэр дурдсан байна. Хятадын эмнэлгүүд хамгаалалт, ариутгалын хэрэгсэл, амны хаалтны хомсдолд орсон аж. Тиймээс эмч, сувилагч нарыг хамгаалахын тулд хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна.




Холбоотой мэдээлэл


Зам хаана
Зам хаана
9 цаг, 57 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.