Улс төр


Маргаашнаас БНХАУ, Монгол улс хоорондын нислэг болон төмөр замын тээвэр бүрэн хаагдана

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Засгийн газар өнөөдөр 15:30 цагт ээлжит бусаар хуралдлаа. ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Маргаашаас эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарлаа.

Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна. Өнөөдөр сүүлийн нислэг хийгдэнэ" гэлээ.

Өчигдөр болсон ээлжит бус хурлаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.