Улс төр


З.Энхболдын ажлыг авах Ө.Шижир гэж хэн бэ?

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /02.13/ ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн. Түүний ажлыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шижир хүлээн авахаар болсон байна. Өмнө нь түүнийг энэ албан тушаалд бэлдэж дагалдангаар ажиллуулж байгаа гэх зүйл яригдаж байсан.  Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг.

Ө.Шижир Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан гэх мэдээлэл бий. Ө.Шижир нь АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.

Өмнө нь З.Энхболдоос Ө.Шижирийг ямар шалгуураар энэ албан тушаалд очиж байгааг асуухад “Тэрийг би мэдэхгүй. Ерөнхийлөгч энэ хүнийг ажилд авсан. Залуу хүн учраас энэ албан тушаалд тохирно гэж бодож байна гэсэн байдаг.


 Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.