Эдийн засаг


Төлбөрийн системд оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

7 сар TIMES.MN

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг үндэслэн төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг  Хай пэймэнт солюшнс ХХК-д, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг Дата бэйнк ХХК-д тус тус олголоо.

Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Хай пэймэнт солюшнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Датабэйнк ХХК-ийн ахлах менежер Ц.Анхбат нар оролцов. 

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуульд төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийг шаардлага хангасан хуулийн этгээдэд олгохоор заасан. Өнөөдөр хууль тогтоомжинд заасан шаардлагыг хангасан финтекийн хоёр байгууллагад тус тусын зөвшөөрлийг олгож байна. Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тус зөвшөөрлийг олгосон нь төрөөс Мөнгөний бодлогын талаарх 2019 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан санхүүгийн зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэнТөвбанкны бодлого хэрэгжиж байгаа алхам юм” гэж  хэллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.