Эдийн засаг


Эрдэнэт үйлдвэр 25,1 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг

2 сар TIMES.MN

Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр 25,1 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авчээ. Үүнд нийт 56,7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэхдээ найман удаагийн нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, зах зээлийн ханшаас литр тутмыг нь 280-590 төгрөгөөр хямд худалдан авчээ. Шатахуун нь техникийн стандарт шаардлага хангасан, хамгийн бага үнэ санал болгосон компанийг худалдан авах ажиллагааны зарчмын дагуу шалгаруулдаг гэж Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа ярьсан.

     Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 500 гаруй тендерийг нээлттэй, цахим хэлбэрээр зохион байгуулсан бол энэ онд 1143 тендер төлөвлөснөө www.tender.gov.mn сайтад байршуулаад байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.