ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 15 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Тайгад аялсан тэмдэглэл –цуврал 2


Тоомын халзан даваа торойх нарийн харгуй

Хөвсгөл аймгийн төвд хоноглоод  өглөө эрт  Улаан-Уул сумыг зорив. Пүүжээ ах манай аяллын дарга.  Хаана үзэсгэлэнт газар үзэх, ямар буудалд  буудаллах, хэзээ  нутгийн айлд зочлох, өглөө, өдөр, үдшийн зоогийн цаг тогтоох  гээд бүгдийг урьдчилан бэлтгэжээ.  Энэ хүн  гадаадад 12 жилийн турш Монгол Улсыг төлөөлөн суух  элчин сайдын яамдуудад жолоочоор ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард эх орондоо иржээ.  Дипломат албанд олон жил ажиллаж,  протокол арга хэмжээг  цаг тухайд нь хөтөлбөрийн дагуу зохион байгуулж сурсан  зан нь аяллын явцад  илтэд анзаарагдана.  Аяллын хөтөлбөрийг ч цаг, өдрөөр нь нарийвчилж гаргасан болохоор бүх зүйл тодорхой, асууж шалгаах зүйл бараг гарахгүй, түүнийг нь мөрлөхөд л болох нь тэр.

 

Тэбэ ах их шооч. Байсхийгээд жолооч Бааска ах, аяллын дарга Пүүжээ ах, намайг “цаашлуулахдаа”  гаргуун гээч. Жолооч Бааска ах нас хэдийгээр тавь гарсан ч яриандаа уусахаар яг хүүхэд шиг болчихно. Нүд нь сэргээд,  цэргийн даргадаа хариу барьж, сахилгад сууснаа жолоо барьж буй ч бараг биеэрээ үзүүлэх гээд байгаа аятай нүдэнд харагдтал дүрсэлж ярина. Яг тэр үед л Тэбэ ах “атаман хүнд энэ  дов сондуул ямар хамаатайн  тээ” гэхэд гэнэт ухаарч хурдаа сааруулах жишээний.   Пүүжээ ахыг бол байс хийгээд үгээр “шордоно”. Гэвч аргагүй л дипломат албанд мэргэшсэн хүн учраас гэнэ алдана гэж байхгүй, жинтэй таван үг хэлчихээд, нүдээрээ жогтой гээч инээгээд өнгөрүүлнэ. Намайг болохоор  л “дүү охин яасан гэнэ ээ, нутгийн ахаа хажуудаа суулгачихаад булагнаад байна уу” гээд инээлгэнэ. Ингэж явахаар замын  уртыг, бартааг ч анзаарах сөхөөгүй газар дөтөлнө.

Нэг мэдэхэд л аль хэдийнэ  Алаг-Эрдэнэ сумын Ужигийн голыг өгсч явлаа.  Замд дүүгээ хөтөлсөн охин тааралдав. Ув улаан ороолт, малгай өмсч, улаан бүс бүсэлсэн торомгор хар нүдтэй охин тав, зургаан настай болов уу гэмээр  дүүгээ хөтлөн хонинд явж байгаа аж. Гадаа жавартай ч хөвөнтэй дээл өмссөн хоёр жаал даарсан шинж огт үгүй. Хэвлүүхэн гэж жигтэйхэн. Дүүгийнх нь хацар дээрх хонхорхой нь инээхэд тодрон өхөөрдөм харагдана.  Тэбэ ах атга чихэр өгөхөд өвөртөө хийгээд гараа даллан үдлээ.

Бид цааш давхисаар Улаан-Уул сумын нутаг Асгатын голыг өгсөн Ар гялтайдад өвөлжиж буй 2-р багийн малчин Х.Чулуундарийнд  ирлээ. Шиврээ өтгөн сахалд нь  буурал сор гялалзаж, тос даасан бор царайнд нь  инээмсэглэл тодорсон хөдөө нутгийн гүндүүгүй сайхан өвгөн бидийг угтлаа.  “Айлтай сайхан явж ирэв үү” гээд дархад аялгаар    мэндчилж, дээшээ суухий тий, аян замдаа алжаасан байлгүй шар тостой халуун аарц уу, адууны  мах ид хэмээн дайлав. Би ч бээрэг хүн тул гал бараадсхийн суулаа. Ноцон асах модны үнэр сэнхийж, халуун илчээр төөнөнө.  Тогоонд буцалж байгаа сүүтэй цайны ааг хамар цоргино. Тайгын ургамлаар чанасан   цай,  исгэлэн аарц, аманд ороод хайлах шар тос, халуун чанарын адууны мах аргагүй л хүйтэн цаг агаартай нутагт нутаглаж байгаа хүмүүст илүүтэй зохицсон илч өгөх хүнс аж.

Тэбэ ах “Энэ сэтгүүлч охин танай Алаг-Эрдэнэ сумын зэргэлдээх Арбулаг сумын хүүхэд шүү дээ. Аав нь  сумын орлогч дарга, банкны эрхлэгчээр ажиллаж байсан  нутагтаа нэр хүндтэй Дугар гэдэг хөгшин байсан юм билээ” гэхэд галынхаа өмнө суугаад мод нэмж суусан гэрийн эзэгтэйн нүд сэргээд “Таньдаг хүний охин” байна гэхэд би ихэд олзуурхав.

Дархадын нутагт ч аавыг минь таньдаг хүнтэй таарсан учир үг солих санаатай гэрийн эзэгтэйгээс харц үл салгана. Гэр дүүрэн ахмад хүмүүс хол, ойрын сонин хуучилж суухад аавыг маань яаж таньдаг байсын бол гэж яриаг таслаж зүрхлэхгүй суув.  Г.Цэрмаа гуайг гэрээс гарахаар нь ухасхийн босч дагав. Малынхаа хашаа тийшээ алхаж яваа  түүнийг гүйцэж очин яриа өдөв. Энэ бүсгүй миний төрсөн нутаг Арбулаг сумын  нэгдэлд саальчин байж байгаад дархад нутгийн бэр болж, Ар Гялтайдад 40 гаруй жил амьдарч байгаа аж. Бид хоёр аавын тухай  хууч хөөрөн  алхах зуур дэргэдээс  жижигхэн бор шувууд дэрхийн нислээ. Энэ ямар шувуу вэ гэхэд  цурхирал гэв. “Ууланд байдаг шувуу энэ жил хотноос салахаа байлаа. Их хүйтрэх төлөвтэй. Өнөтэй, дулаан өвөл болохоор байвал энэ шувууд үзэгдэхгүй. Мал, амьтад чинь мөн ч зөнтэй дөө. Өглөө эрт малын хашааныхаа үүдийг дэлгээд хэсэг ажиглана аа. Мал гараад л уул руу өгсвөл өнөөдөр их хүйтэн, доошоо хөндий рүү бэлчвэл дулаахан байдаг  юм” хэмээн Г.Цэрмаа гуай хүн, байгаль, амьтдын нандин  холбоог надад ойлгуулав.

 Бид хоёрыг орж ирэхэд яриа ид дундаа.  Г.Чулуундарь гуай Пүүжээ ахын багын “паянг” дэлгэж, гэр дүүрэн инээд цалгиулж байв.  Тэр хоёр  багадаа тугал хариулна гэж гараад  ах нартай нийлж хээр хөзөр тоглоод бүрэнхий болгочихож.  Хариу бүрийд хад асга ихтэй газарт балчир хөвгүүд яаж ч тугалаа олохов дээ. Тэр хоёр өглөө эрт  л хайя гээд дээлийнхээ ханцуйг уяж боогоод дэрлээд унтаад өгчээ. Ингэж дэрлэвэл тэр шөнөд нь муу зүйл тохиолдохгүй гэсэн нутгийн өвгөд хөгшдийн ярьдаг домыг санаж дуурайсан хэрэг. Гэгээ орж, үхэр малын мөөрөх дуунаар дуг нойрондоо  дугжирсан хоёр хүү сэрэв.  Босоод хартал  хэдэн алхмын цаана чоно 17 тугалын  дийлэнхийг  хазаж бариад хаячихсан байж. Ердөө гурав, дөрөвхөн тугал нь  хээрийн боохойны дайралтаас зугтаж амжжээ. Айсан хоёр хүү гэр рүүгээ чавхдав. Хээр наадаж хайхрамжгүй хандсан Пүүжээ ахыг аав нь мориор хөөж, ташуурын амт үзүүлснийг  ярихад бид бүгдээрээ нүдэндээ дүрслэн хөхрөлдцгөөв.

Нарны голтойд газар дөхье гээд бид хэд гэрээс гарцгаалаа. Ар Гялтайдаас цааш өгсөөд Тоомын давааны гүүрний ойролцоо ирэхэд  Пүүжээ ах суудал дээрээ тогтохгүй шахам, байн байн өндөлзөнө. Нөгөө  өдөөд байхад ч үг цөөн унагадаг  хүн  чинь бүүр харин амандаа дуу аялж, танихын аргагүй өөр болчихов. Байсхийгээд л инээд алдана. Машины цонхоо доош буулгачихаад нутгийнхаа  уулс өөд хараа бэлчээнэ.   Тэрээр “намайг бага байхад   энэ Бэлтэс гол зун үерлэн шаагиж, машин гаргадаггүй ширүүн урсгалтай байсан даа. Тэгээд л ийм том гүүр барьсан юм шүү дээ. Одоо ч  сайр нь цайж харагдаж байна даа. Энд загас барьж, тарвага зурам хөөж, ээ дээ мөн ч сайхан байж дээ” гээд хүүхэд насандаа эргэн очсон бололтой санаа алдав. 

 

Тоомын халзан даваагаар давж байхдаа  Пүүжээ ах  хацар, хөлөө хөлдөөсөн гэнэ. Дунд сургуульд байхдаа гэрээ санаж оргон, хөхөө өвлийн хүйтэн, хөр зузаан цастайд хөнгөн нимгэн хувцастай гүйж яваад ийнхүү хөглөж байж.  

Энэхүү зугуухан өгсдөг давааг  давтал дуугүй хүн дуу орж, дуу шүлгийн мөр ч хэлэхийг бодоход  сэтгэлийнх нь торгон утас долгилсных бизээ.  

 “Томын халзан даваа

Торойх нарийн харгуй

Тосон сүмбэр уулын

Тодрох нэгэн оргил” хэмээн дөрвөн мөрт хэлэхдээ түүний харц гэрэлтэж байлаа.

Магадгүй тэртээх он жилүүдийн дурсамж  тэр мөчид  ахин тодорч, тэнгэрт дэвшсэн ижий, аавыгаа ч  санагалзсан ч байж мэднэ. Хүн гээч дурсамжаараа хөглөгдөж, түүгээрээ тэжээгддэг юм шигээ.

 Эднийх Хадартын талд зусаад,  энд өвөлждөг байжээ. Аав нь Банзай хэмээх  багийн эмч байжээ. Тоомын бригадынхаа айлуудаар морь унан явж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байв. “Манай Банзай эмч Баараггүй” хэмээн нутгийнхныхаа  хүндлэлийг  хүлээсэн буурай байсан юм байна. Банзай эмчийн хүүгийн сэтгэл энэ нутагт уяатай.   Аавдаа зориулж,  өрөө тохижуулж өгсөн  гээд л боломж байвал төрсөн нутагтаа, нутгийн зон олондоо гараа сунгах гэдэг  чин хүсэл түүнээс “үнэртэнэ”. Бас галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омоглон, дэврүүн насанд нь   тохиолдсон түүх түүнийг багаасаа  их хэрсүү болоход нөлөөлсөн мэт санагдчихав. Тугалаа чононд бариулсан үнээнүүдийн дэлэн хөх нь сарвайтлаа  чинэрч, зэл тойрон мөөрөх нь үрээ  хайн энэлэн  гаслах  эхийн дуу мэт чихэнд хаддаг гэдгээ дахин дахин ярихад нь надад ийм бодол зурсхийсэн хэрэг. Ижий нь тугалынх нь арьсыг   тохож үнэрийг нь  үнэрлүүлж хөөр хөөр хэмээн үнээг ивэлгэж саахын хараад  “хариуцлагатай л байя” гэж өөртөө тангарагласан гэдэг. Тээр цагаас хойш өөрийнхөө залхуу хойрго, хэнэггүй зан, тоомжиргүй байдлаас болж хэн нэгнийг хохироочихгүй юмсан гэж хичээж амьдарч явнаа ах нь  хэмээн Пүүжээ ах хэлээд буцаад л амаа үдүүлсэн мэт таг дуугүй болов. Тоомын даваа өгсүүр,  урт ч түүний ярианд автаад төдийлөн анзаарсангүй бэлд нь бууж ирлээ.


Тэмдэглэл хөтөлсөн Допа

Үргэлжлэл бий.....

Сэтгэгдэл