Шар


Япон youtuber Такума Монголчуудад үнэгүй маск илгээжээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэлхий даяар дэгдээд буй коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэд их хэмжээний амны хаалт худалдан авч байна. Үүний улмаас эмийн сангуудад хомсдол үүссэн.

Харин “Takuma mini” юүтүбер буюу Монгол бүсгүйтэй ханилсан Япон иргэн тодорхой тооны маск Монгол руу явуулж буй тухайгаа өөрийн сувгаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Монголд маск хомсдож байна гэж дуулсан учраас би явуулахаар боллоо. Би энэ маскыг худалдахгүй бөгөөд үнэгүй өгнө. Японоос нэг хүн рүү явуулаад, тэр хүний дугаар руу залгаад нэг иргэн 5 ширхгийг авах боломжтой. Япон улсад ч маскны хомсдол үүсэх магадлал өндөр байгаа. Би дараа дахин явуулахыг хичээнэ” гэлээ. Тэрбээр илгээсэн маскыг Монголд очсон даруйд холбогдох дугаарыг нь өөрийн “Takuma Sato” фэйсбүүк хаягаар дамжуулан зарлах аж.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Сайхан сэтгэлтэй залууд маш их баярлалаа. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж энэ дээ. Ажил үйлс нь өөдрөг, эрүүл энхийг хүсье