Нийгэм


ТЕГ: 996 иргэний буцаан олголтын хэмжээг хянаж байна

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудлаар Татварын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал: НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшлууллыг олгох ажлыг зохион байгуулах үе эхэлж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг. 2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгож эхэлснээс хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35,1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121,6 тэрбум төгрөг олгосон байна. 2019 онд сугалаанд хамрагдаж азтан болсон иргэдэд 17,6 тэрбум төгрөгийг олгожээ. Сугалаанд орж азтан болсон хүмүүс хуульд заасан хувь хэмжээгээр урамшуулал авдаг. 

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан: Өнөөдрийн байдлаар 911 мянган иргэний 146 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан байна. 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны оператор компанийн нэг иргэн нэг өдөрт 8000 гаруй баримтыг бүртгүүлсэн байна. Мөн шатахуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримтыг систем оруулсан байгаа юм. Ийм байдлаар хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн зөрчлүүд гарсан учраас хуульд заасны дагуу эрсдэл тооцох үйл ажиллагаа хийж байгаа юм. 






Холбоотой мэдээлэл