Энтертаймент


Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэн дээр тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна. Nextstop.myf.mn сайт дээр өнөөдрийн байдлаар Нийхмийн бүтээн байгуулалтын 800 гаруй төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын 1300 орчим төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын 1200 гаруй төсөл нэр дэвшсэн байна. Эндээс харахад Монголчууд 2019 онд ямар олон төслүүдийг хэрэгжүүлсэн нь харагдаж байгаа юм. Үүний цаана нэр дэвшээгүй мэдээлэл авч чадаагүй байгууллагууд байгаа гэж бодохоор Монгол улсын эдийн засаг, хүн амын ажил эрхлэлтийн байдал өндөр явж байгааг илтгэх нэгэн том илэрхийлэмж, бас давхар судалгааны томоохон ажил болжээ. 2-р сарын 20-ны өдөр Шангрила зочид буудалд зохион байгуулагдах “Next stop” ёслол хүндэтгэлийн наадамд шигшмэл 500 байгууллага оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Энэ жилийн бүтээн байгуулагчид ч ширүүхэн өрсөлдөөнд орж байгаам юм байна. 1-р шатны шалгаруулалт олон нийтийн санал асуулгаар явагдах бөгөөд дээрх сайтад болон нийгмийн сүлжээнд хамгийн өндөр хандалт авсан нь 2-р шатандаа орох нь гэж ойлгож болохнээ. Тиймээс нэр дэвшүүлэлт одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Залуучуудын Холбооны 77771313, 80057771 утсаар холбогдож авч болох юм байна.

 



Холбоотой мэдээлэл


Tenger Bella beauty
Tenger Bella beauty
5 өдөр, 3 цаг

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.