Нийгэм


Дүүжин тээврийн үйлчилгээг дөрвөн сараас нэвтрүүлнэ

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийн албанаас  удахгүй ухаалаг системийг нэвтрүүлж, нийтийн тээвэрт реформ эхлүүлэхээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр дүүжин тээвэр буюу car cable-ийг иргэдэд танилцууллаа. Тус тээврийн хэрэгслийг Францын хөгжлийн Засгийн Газрын  хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх юм. Харин 2020-2021 онд тус улсын хөрөнгө оруулалтаар техник эдийн засгийн үнэлгээг хийх бөгөөд Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.

Энэхүү агаарын дүүжин тээврийн нэг кабины багтаамж 8-10 хүн суулгах хүчин чадалтай бөгөөд хүлээлгийн хугацаа 3-5 минут, цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ. Мөн нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.