2020,1-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Lausanne 2020: Залуучуудын өвлийн олимпод 1880 тамирчин оролцоно

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Залуучуудын өвлийн олимп нэгдүгээр сарын 9-22-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ наадмын нээлт Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 10-ны 03.00 цагт боллоо.



 

2020 оны Залуучуудын өвлийн олимпийн наадамд 70 гаруй орны 15-18 насны 1880 тамирчин биатлон, цанын уралдаан, хоккей, уулын цанын спорт, уран гулгалт, хос цанын төрөл, шорт-трек, тэшүүрийн спорт, цанаар трамплинаар үсрэх, бобслей, скелетон, чарганы спорт, керлинг, фристайл, сноуборд, ски-альпинизм гэсэн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 

Швейцарт явагдах Залуучуудын олимп-2020 нээлтийн ажиллагаа гурван мөсөн талбай, усан спортын төв, туялзуур жад болон ширээний теннисийн төвүүд бүхий асар том спорт цогцолборын нэгэн хэсэг болох Malley шинэ мөсөн тавцанд боллоо. 

 Олимпийн үндсэн тосгон нь Лозанны их сургуулийн хотхон байх юм. Энэ сургуульд 11 000 оюутан суралцдаг. Энд дуулгахад нийтийн байрны дээвэр рүү 2,8 км урттай налуу замаар өгсөн гарах боломжтой гэнэ. Барилгыг Женевийн нуурнаас авсан усаар ажилладаг системээр халаадаг бөгөөд экологид ямар ч хор учрууладаггүй гэдгээрээ давуу талтай гэнэ. Мөн барилгын эрчим хүчний ихэнх хэсгийг  дээвэр дээр байрлуулсан 1200 нарны зайнаас гарган авдаг аж. 

 Олимпийн наадмын эргэн тойрны үйл явдлын мэдээллийг хүссэн хүн бүр цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх үүднээс зохион байгуулагчид  Lausanne 2020 гэсэн албан ёсны аппликейшн гаргажээ. Энэ аппликейшний тусламжтайгаар спортын хөгжөөн дэмжигчид Залуучуудын олимпийн наадмын үйл явдлыг шууд үзэн, тэмцээний хуваарь, үр дүнгийн талаарх мэдээллийг авч, шуурхай мэдээ унших боломжтой гэнэ. 

 

Энд дуулгахад, Залуучуудын өвлийн анхдугаар олимп анх 2012 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж байв. Анхдугаар олимпод 67 орны 1059 тамирчин спортын 15 төрлөөр өрсөлджээ. 

 

Харин хоёрдугаар олимп 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдаж 71 орны 1071 тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөж байв. 




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.