2019,12-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Шилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран Зэвсэгт хүчний “Оны шилдэг байлдагч”-ийг анги бүрээс нь шалгаруулан шинэ жилийн цэнгүүнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Цэнгүүний арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагчид хүндэтгэн ирж оролцлоо. Энэхүү “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний нийт 22 ангиас сурлага, сахилга, ажил хөдөлмөр, амжилт бүтээл, авьяас билгээрээ шалгарсан 14 цэргийн гэрээт, 41 хугацаат цэргийн алба хаагч нийт 55 дайчид хамт алба хааж буй нөхдөө манлайлан шалгаран оролцлоо.


Шилдэг түрүүч байлдагч, торүүч шалгаруулах энэхүү цэнгүүнийг ирэх жилээс илүү өргөн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэж байхаа салбарын сайд энэ үеэр илэрхийлж байлаа.


Шилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.