Нийгэм


Ахлагч Б.Болдсайхан ахлагчтай алба хаагчид тэргүүллээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй байдлыг ханган ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. 

 Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 6 багийн 24 алба хаагч оролцсон юм. Алба хаагчид дохиогоор автомашиныг  тавиулангаас гаргаж тогтоосон зогсоолд байршуулах, автомашины дугуйг лантуугаар цохих заасан цэгт хүргэх,тусгайлан бэлдсэн талбайг тойрч гүйх, галын байлдааны тархалт хийх, онолын мэдлэгийн шалгалт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна.

Тэмцээний дүнгээр хоёрдугаар байрт ахлах ахлагч Б.Чинтулга ахлагчтай Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид, тэргүүн байрт ахлагч Б.Болдсайхан ахлагчтай  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг тамирчид шалгарлаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.