Нийгэм


Түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан иргэдэд хариуцлага тооцжээ

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Өнгөрсөн шөнө /2019.11.12/ хяналт, шалгалт хийх явцад түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг тус тус илрүүлжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14-р хороо Зуун модны замд "Hyundai Porter" маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсаныг илрүүлсэн байна. Учир нь сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хороололын иргэдийн өвлийн хэрэглээг хангах хэмжээгээр үйлдвэрлэж байгаа тул нийслэлээс өөр газар хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Баянхошуунд олон айл нуурс тулж байна. Яндангаас нь илт харагдаж байна. Яагаад арга хэмжээ авахгуй байна. Эдгээр оркуудыг хатуу шийтгэж байж бид хордох утаа алга болох нь