Нийгэм


АНУ-ын Засгийн газрын тусламжаар усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр баригдана

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг 11 дүгээр сарын 11-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар ярилцав.

Уулзалтын үеэр талууд Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээллээ шуурхай солилцож, нягт хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгааг харилцан нотоллоо.

АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.