Эдийн засаг


Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхэллээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм.

 

 

Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2019.11.12/ боллоо. Ёслолын арга хэмжээнд банкууд, финтек компаниуд, СЗХ, ХХЗХ, Монголын банкны холбоо болон Монголбанк, “Мастер Карт интернэйшнл” компанийн удирдлагууд оролцов.

 

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮-карт”-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн бөгөөд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 74.9% хувийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг ₮ карт зах зээлд ашиглагдаж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.