Нийгэм


Түүхий нүүрс тээвэрлэх болон хэрэглэвэл 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн  тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [202.21.100.210]


deer ni unaagiin xuraaj ulsyn orlogo bolgo yadag malnuud ve