Нийгэм


"Эрдэнэт үйлдвэр" -тэй харилцан туршлага судлах ажил үргэлжилж байна

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN
“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд энэ оны 6 дугаар сард  байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын уул уурхайн салбарын чадавхаа дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
 
Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төв оффисийн Захиргаа, удирдлагын хэлтсээс  өнгөрсөн наймдугаар сараас эхлэн компанийн ажилтнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- тай танилцаж,  туршлага судлах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна.
Цаашид дээрх ажил үргэлжлэх бөгөөд энэ сарын 4-ний байдлаар  салбараас 98, төв оффисоос 12 ажилтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлаад байгаа юм.
 
Мөн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор  155 ажилтнаа 16 удаагийн ээлжээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулахын дээр 30 хүний бүрэлдэхүүнтэй  урлагийн тоглолтын баг бүрэлдэхүүнийг 6 удаагийн ээлжээр  ажиллуулах төлөвлөгөө гаргаад байгаа аж. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.