ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 39 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 23 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 7 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 7 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 20 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
6 өдөр
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 4 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 7 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Шүүгч нар “Төмөр замын мафи”-тай холбоотой юу?!

Дөрвөн жилийн өмнө дөө, бидний хэдэн сурвалжлагчтай нэгэн мөрдөгч уулзаж байлаа. Тэрбээр авлига, албан тушаалын, бас оффшорын томоохон хэргийг мөрдөж байсан юм. Тэр хэрэг нь тухайн үедээ нийгэмд ихээхэн дуулиан тарьж байв. Мөрдөгч бидэнд “...Та нар энэ хэргийн талаарх мэдээллээ битгий зогсоогооч гэж гуйхаар ирлээ” гэсэн юм. Учрыг нь “...Энэ хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох гээд байна. Гэтэл үүнийг илрүүлэх гэж бид гурав, дөрвөн жил ажилласан. Төрөөс ч зардал мөнгө их гаргасан. Ингэж байж 30 гаруй хавтаст хэрэг бүрдүүлсэн. Намайг ингэж та нартай уулзсаныг дарга нар мэдвэл би толгойгүй болно шүү” гэж тайлбарлаж билээ. Бид тэр хэргийнх нь талаар чадлаараа мэдээлсэн. Гэвч прокурор дээр хэрэгсэхгүй болж, аажимдаа замхарсан. 
Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо нь УБТЗ-д удирдах албан тушаал хашдаг Б гэгчийг цагдан хорихоос “татгалзсан” байна. Б нь гэрээс нь 7.3 тэрбум төгрөг “олдсон” гэж мэдээлж буй УБТЗ-д удирдах албан тушаал хашдаг нөхөр байгаа юм. Түүнийг түр саатуулах 48 цагийн хугацаа дуусахад ЭЦА-наас үргэлжлүүлэн цагдан хорих саналыг гаргажээ. НПГ-ын хяналтын прокурор М.Энхбаатар энэ саналыг шүүхэд тавьжээ. Гэвч шүүгч Г.Золбоо нь “...Б-гийн өмгөөлөгчийг хүлээж байна” гэсээр шүүх хурлыг хийлгүй ажлын цаг дуусгажээ. “...Шүүх хурлыг даваа гаригийн 10:00 цагт хийнэ” гээд Б-г суллаж явуулсан байна. 


Энэ хоёр явдал өнгөн талаасаа хоёр өөр субьектэд “хэрэг” мэт харагдана. Угтаа яг ижил юм. Мөрдөгч нарын хөдөлмөр ингэж “будаа болдог” гэдгийг харуулж байгаа юм. 
Сүүлийн явдлыг хар даа. Г.Золбоо шүүгчийн үйлдэл нь Б-д хэргээ аргалах боломжийг шууд олгочихож байна. Учир нь Б гэгч одоогийн Засгийн газарт байгаа нэгэн сайдын томилуулсан хүн болж таарсан. 


Мөн тэрбээр “...Төмөр замынхныг шалгана” гэж УИХ дээр яригдсан орой мөнгөө зөөж яваад баригдсан байдаг. Хараад л байгаарай, энэ хэрэг дээр ЭЦА-ныхны гүйцэтгэх ажлын үр дүн “будаа болох” магадлал 50-иас дээш хувьтай болчихсон шүү. Ер нь бол дуулиан шуугиантай илэрсэн авлига, албан тушаалын хэрэг яагаад замхарч алга болдог вэ. Ямар учраас албан тушаалтнууд ийм хэргээс мултарчихдаг вэ. Хариулт нь дээрх жишээнүүд болно. Ялангуяа шүүх бүр “но”-той. 
Шулуухан хэлэхэд, авлигын хэргийг аргалдаг, замхруулдаг явдлуудын ард шүүгч нар байдаг. Ганцхан өмгөөлөгч буюу Б.Баасанцогтын гэх асуудлын араас хэчнээн шүүгч гарч ирснийг олон нийт мартаагүй л байгаа даа. Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэх процесст хэдэн шүүгч орооцолдож, хэчнээн ч ял шийтгэл авсан билээ дээ. Саяхан даа, нэгэн шүүгч нэг намын даргад горилогч, бас нэг компанийн захиралтай хамт сууж байгаад л ял наймаалцсан бодит жишээ бий шүү. Өөр олон жишээг хэлж болно.


Тэгсэн атлаа Монголд хамгийн өндөр өртгөөр ажил албаа хашдаг хүмүүс бол шүүгч нар байдаг. Нэг шүүгчийн сарын цалин 1000 ам.доллар, түүнээс дээш болдог. Цалингийн тухайд прокурор ч ялгаагүй. Энэ жишгээр нэмүүлсэн юм байна лээ. Гэхдээ тухайн үед ШЕЗ-ийн дарга байсан Н.Лүндэндорж шүүгч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаа олон нийтэд сайн ойлгуулчихсан. Прокурорын удирдлагууд дуугараагүй байдаг. Нэг үгээр хэлбэл, Монголын төр, ард түмэн шүүгч нарт хэр чадлынхаа хэрээр цалин өгдөг. Бас “..Хараат бус байдал” гэж байнга ярьдаг эрх мэдлийг нь хангалттай өгсөн. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон хэнбугай ч хариуцлага хүлээх хуультай. Эрхэм шүүгч нар бидэнд ингэж л эрхэлдэг. 


Харамсалтай нь ингэтлээ хөрөнгө мөнгө, эрх хэмжээ олгосон ч тангарагаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс ч өнөөдөр хамгийн их авлигад идэгдсэн, хүний эрхийг зөрчдөг байгууллагуудын тэргүүн эгнээнд бичигдсээр байгаа юм. Нэр хүнд нь авах юмгүй. 
“...Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргана” гэдэг ч олонх шийдвэр нь хэн нэгэн даргынх байх нь хэвийн үзэгдэл болчихсон. “..Шүүгч хэнд ч ялгаатай хандахгүй” гэсэн ч лав уржигдар шүүгч Г.Золбоо УБТЗ-ын Б-г суллаад явуулчихсан шиг “явдал”-тай шүүгч цөөнгүй байдаг. 
Өнөөдөр авлига, албан тушаалын хэргийг нийгмээрээ жигшиж байна. Ийм хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөх хүсэлгүй байна. Засгийн газар ч, УИХ ч ийм байр суурьтай. Мөрдөх байгууллагууд ч хэр чадлаараа илрүүлж гаргаж ирж байна. Гэвч шүүх энэ мэтээр өөрсдийн “итгэл үнэмшил”-ээр хандаад эхэллээ. Товчхондоо, засаг, мөрдөх байгууллага хоёрын илрүүлсэн хэргүүдийг шүүх дэх “бирж”мөнгө болгож хараад байх шиг байна. Ингэх хардах шалтгаан нь шүүгч Г.Золбоогийн энэ явдал бөгөөд “...Шүүгч нар төмөр замын мафитай холбоотой юу” гэж асуухад хүргэж байгаа юм. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл