ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 30 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 3 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 13.30 цагт Төрийн ордонд хуралдаж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дэд дарга болон гурван сайд, таван дэд сайдыг дэмжиж, Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэсэн юм. 

 

ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШАДАР САЙДТАЙ БОЛОВ

УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилохыг дэмжив.  Тэрбээр  Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн   Засгийн газар Шадар сайд гэсэн хоёр статустай болж байгаа бөгөөд Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг,  Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг томилохыг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ. МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна.  Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан учраас сайдад дэмжлээ” гэдгийг тодотгож байлаа. 

 

ТАВАН ДЭД САЙДЫГ ТОМИЛЛОО

Эрүүл мэндийн дэд сайдаар хуучин сайд С.Энхболдыг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг,  Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг, УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв.  Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар томилсон учраас ийнхүү түүний оронд О.Цэндсүрэнг томилохыг Удирдах зөвлөлөөс дэмжсэн байна. 
Ийнхүү Удирдах зөвлөл нэгэнт шийдвэрээ гаргасан учраас өчигдөр 16.30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлав. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжиж, УИХ-д тангараг өргүүлэхээр болов.  

 

Л.Оюун:Эрдэнэ: БҮХ АШИГ СОНИРХЛООС АНГИД БАЙХ ХУУЛИЙГ ХАМТДАА ХЭЛЭЛЦЭНЭ
 

Өчигдөр 17.30 цагийн үед шинээр томилогдсон сайд нар парламентад тангараг өргөлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулсны дараа байр сууриа илэрхийлэв.  Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Энэ хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгон зарлаж, цахимжуулна. Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд, "Болгоомжтой байгаарай". Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй.  Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Үүний цаана байгаа улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. 
Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо болиорой. Бүгдийг нь зарлана гэж бодож байгаа. Энэ асуудлуудыг цэгцэлнэ.  Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд бид өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Та бүхэн дэмжиж баталж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Энэ бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын зарчим болж очих ёстой. Ингээд бүх юм цэгцэрнэ гэж бодож байгаа.  Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнтэй наах нь чухал биш. Цоо шинэ 30 жилийг эхлүүлэх нь л бидний хамгийн чухал зүйл шүү" гэдгийг онцолж байлаа. 

 

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАРТ ГИШҮҮД ҮГ ДАЙВ

 

Мөн УИХ-ын гишүүд шинээр томилогдсон сайд нарт хандаж үг хэллээ. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
 –Засгийн газар тогтоол гаргадаг боловч боомтууд дээр хэрэгждэггүй. Боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд бид боомтын хөгжлийг хаяж ирсэн учраас өнөөдөр янз бүрийн асуудлууд тэнд гарч байна.  Тиймээс Х.Булгантуяа сайд энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллах байх.  Агаарын зам дээр дэвшилт гарсан. Нүүрсний боомтуудаа хурдан зохицуул. Хэдэн ханлигууд барьцаалчихсан байна. Тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо цогцоор нь оруулж ирээрэй. Бид нар дэмжих болно. С.Чинзориг гишүүнд хэлэхэд сайн дурын эрүүл мэндийн даатгал дээр сайн анхаараарай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ сайн дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 
–Би 35 жил эрүүл мэндийн салбарт ажиллахад 22-23 сайд солигджээ. Зургаа нь мэргэжлийн бус байлаа. Сайн, муу ч бий. С.Чинзориг сайдыг дэмжээд ажиллана гэж бодож байна. Хөдөөний эмнэлгүүдийг анхаараарай. Тоног төхөөрөмж, боловсон хүчин байхгүй байна гэж байна. Ерөнхий сайдаа сүлжээгээ хоёр дахин нэмчихвэл боломж байна. Цалин нэмэх  боломж байна. Та үүнийг анхааралдаа аваач. Дараа нь эмийн үнэ өндөр байна. Янз бүрийн эм орж ирж байна. Улсын аюулгүй байдлын үүднээс энэ эмнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Хил гааль, боомт дээр чөлөөт бүс дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайд аа. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 
-Ц.Даваасүрэн гишүүн бусад гишүүд рүүгээ дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан бэ. Нэг ч шинэ цахилгаан станц бид барьсангүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн шүү дээ. Эрчим хүчний олон төслийг гацаасан. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт  гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл