Шар


“Харанга”-ын гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг УГЗ цолоор шагналаа

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цол, одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн,

Гавьяат жүжигчин цолоор

  • “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдашийг шагнав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.