Нийгэм


“Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-аас хүрэл медаль хүртэв

4 долоо хоног TIMES.MN

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам” спортын найман төрлөөр, нас насны ангилалаар гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан.

 Тус тэмцээний дугуйн төрлийн 36-50 насны ангилалд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ч.Мөнхжаргал гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Дэслэгч Ч.Мөнхжаргал нь Онцгой байдлын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хөнгөн атлетикийн спортын мастер цолтой тамирчин.

 Мөн Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.