Нийгэм


ХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

1 сар TIMES.MN

ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын (ХХҮЕГ) Ажиллах хүч, шилжилтийн хөдөлгөөний дарга З.Буянбудрах, тус газрын мэргэжилтэн А.Ариунтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, А.Ариунтуяаг “Оюундалай цаг” ХХК-д хуурамч бичиг гарган өгч, гадаадын ажилчдын төлбөрт өгсөн орлогыг улсад тушаагаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бол З.Буянбадрахыг яг ямар асуудлаар буруутган шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үгүйсгээгүй юм. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эх сурвалж: www.zaluu.com




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


яасан хэцүү юм бэ. савал хийвэл сиймхээгээр нь төрөөс хулгайлчаад байх юм. соу үеп соц хөрөнгөөс хадаас дутаахад хариуцлага тооцож байсан