Улс төр


Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болов

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо болов.

Хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, австрийн талаас Австрийн Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар ахлав. Комиссын энэ удаагийн хуралдаанаар хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын нөхцөл боломжийн талаар ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хоёр удаа хамтран ажилласан амжилтандаа тулгуурлан тус хамтын ажиллагааны шинэ ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсанд сэтгэл ханамжтай буйгаа талууд илэрхийлэв. Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд “Нийгмийн дэд бүтэц” хэмээх шинэ салбарт тэр дундаа соёлын салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, хуралдааны протоколд тусгав.

Монголын Засгийн газраас байгаль орчин, соёл урлаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар салбарын төлөөлөгчид тус хуралдаанд танилцуулав. Монголд хэрэгжүүлж буй төслүүд дээр хамтран ажиллаж буй болон ирээдүйд хэрэгжих төслүүд дээр хамтрах хүсэлтэй Австрийн  9 компанийн 15 төлөөлөгч хуралдаанд оролцож товч танилцуулга хийв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.