Нийгэм


Олон нийтийн газар бие зассан цагдааг ажлаас нь халж, торгуулийн арга хэмжээ авчээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна.

Үүнээс гадна цагдаагийн алба хаагчийн дотоод ёс журмыг сайжруулах зорилгоор “Зөв хэвшил” аян явуулж байна. Цаашид алба хаагчийн энэ мэт үйлдлийг гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно. Эрүүгийн цагдаагийн албанаас 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг нийт есөн төрлийн 6605 ширхэг сум тээвэрлэн авч явсныг илрүүлэн шалгаж байна" гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.