Улс төр


Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болно. Тус шүүх хуралд шүүгчээр С.Базарханд, улсын яллагчаар Н.Ням-Очир нар ажиллах бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр хохирогч Э.Амаржаргал, Ч.Наранзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Ариунбаяр нар оролцох юм байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан билээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.