Нийгэм


СХД-т шинэ сургууль ашиглалтад орлоо

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийсэн Сонгино-Хайрхан дүүргийн 23 дугаар хороонд 640 хүүхдийн орон тоотой сургууль шинээр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.

Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байна. Тус шинэ сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд, өөрийн харьяа хороондоо сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.