Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 450 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 741 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 5521-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 273 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл