Энтертаймент


Эрнест Хэмингуэйн хамгийн сүүлийн хайр

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Эрнест Хэмингуэй амьдралынхаа 40 жилд 4 удаа гэрлэсэн. Түүний хамгийн сүүлчийн хайр бол түүний бага зэрэг мэддэг байсан Итали залуухан бүсгүй Адриана Иванчич байсан юм. Тэр үед зохиолч 50 настай байсан бөгөөд бүсгүй дөнгөж 18 нас хүрч байв. Тэдний хайрын романс 7 жилийн турш үргэлжилсэн бөгөөд хэдэн жилийн турш хоёр биедээ хайрын захидал бичилцэж, хулгана муур мэт хөөцөлдөн бие биеэ үгүйлцгээж байлаа.


Хэмингуэй 1948 онд Венецэд аялж байхдаа анх Адрианаг харав. Тэр үед тэрээр дөрөв дахь эхнэртэйгээ гэрлээд хоёр жил болж байсан учир дур булаам охинд сэтгэлээ илэрхийлж чадалгүй буцсан байдаг.
Хэмингуэй, Иванчич хоёрын хайрын захидал 2011 онд хэвлэгдэн гарсан бөгөөд хожим гэрэл зургууд нь зохиолчын хувийн архиваас олдсон байна.


Хосууд Куба, Венецэд бие биенийдээ очин уулзалддаг байсныг зургууд гэрчлэн харуулсан юм. Дашрамд дурдахад, зөвхөн хайр сэтгэлийн уулзалтууд бус мэргэжлийн талбарт бас хамтран ажилласан түүхүүд байна. Адриана бол сайн зураач бөгөөд Хэмингуэйн романуудын чимэглэлийг зурсан гайхалтай уран бүтээлч байжээ.


Хэмингуэйн "Голын цаадах модны сүүдэрт" гэсэн нэгэн зохиол Адрианад зориулагдсан байна.
Энэ зохиол нь 50 настай хурандаа, 19 настай Венецээс гаралтай бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай ном юм. Түүний роман хэвлэгдснээс хойш хоёр жилийн дараа Италид хэвлүүлжээ. Сонирхолтой нь, Адриана өөрийнхөө дурсамжинд романы гол баатар бол би мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг байна.


Адриана удалгүй нөхөрт гарсан нь Фон Ракс гүн хэмээгч байв. Адрианаг нөхөрт гарсны хоёр жилийн зохиолч өөрийгээ буудсанаар нас эцэслэсэн юм. 22 жилийн дараа буюу Адриана 53 настайд нь
утга зохиол судлаачид түүнд хандав. Тэд түүнийг зоригжуулж, бүтээлч эрч хүчийг өгсөнөөр Эрнест Хэмингуэйн мартагдсан зохиолыг ном болгон хэвлүүлж олон нийтэд хүртээл болгосон бөгөөд энэ нь
Пулитцерийн шагнал авсан " Өвгөн тэнгис хоёр" зохиол билээ.


СайханУул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.